“Үнэтэй тансаг дотуур хувцас худалдаж ав, тэгвэл чи жинхэнэ эмэгтэй болно” Энэ ишлэл үнэхээр жинхэнэ амьдралтай зохицно гэж үү? Баян тансаг амьдрал гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих нь түгээмэл. Өөрөө ч төлж дийлэхээргүй их эд хэрэгсэл авчхаад эцэст нь шаналж, яаж төлбөр тооцоогоо хийх вэ гэж нойргүй хонодог. Баян тансаг амьдрал бол үнэтэй тансаг дотуур хувцас, уруулын будаг, ресторан, эсвэл өсгийтэй гутал биш юм.
Тансаг амьдарна гэдэг өөрийнхөөрөө амьдрахыг хэлнэ
Өөрийн дуртай дотуур хувцас, дуртай гутлаа өмсөх, дуртай уруулын будгаараа будах, эсвэл бүр юу ч өмсөж зүүхгүйгээр тансаг байдлыг мэдэрч болно. Дуртай хоолоо идэж, хайртай хүмүүстэйгээ хамт байж, хайран дээр тулгуурласан үерхэл нөхөрлөлийг эрхэмлэх хэрэгтэй. Өөрт хэрэггүй хуучин зүйлсээ хаяж, үнэ цэнэтэй зүйлээ хадгалах нь тансаг байдлыг илтгэнэ. Бусдын юу гэж бодох нь хамаагүй, та өөртөө л сэтгэл хангалуун байвал амьдрал тансаг юм.
Тансаг амьдрал нь чиний үнэ цэнийн тухайд биш, чамд юу үнэ цэнэтэй байх тухай юм. Чиний аавын өгсөн цамц, ээжийн чинь бялууны жор, хайртай хүний чинь үнсэлт, сонирхолтой ном, кино, дуртай дуунууд цэвэрхэн гэр орон… Ерөнхийдөө чиний өөрөө өөртөө сонгосон амьдралын хэв маяг юм.
Амьдралд юу ч тохиолдож болно. Та алдаж болно. Гэхдээ өөрийгөө шийтгэхгүй байх нь тансаг амьдрал юм. Ямар нэгэн зүйл болохгүй буруудлаа гээд чиний үнэ цэнд хэзээ ч нөлөөлөхгүй. Өөрийнхөө дүрмээр амьдарч, сэтгэл зүрх зорилгоо даган, бусдад заавал өөрийнхөө хүсэл мөрөөдлийг тайлбарлах шаардлагагүйгээр амьдрах хэрэгтэй. “Би чадна” гэж өөртөө байнга хэлж байгаарай.
Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: brightside.me
Холбоотой мэдээ