Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой | News.MN

Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой

Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой

Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой

УИХ-ын даргын захирамжаар хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Тодруулбал, Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хууль хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах ажлын хэсэг байгуулж ажилласан юм.  Тэгвэл тус ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.09.13/ Төрийн ордонд боллоо. Уг уулзалтад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ, цагдаа зэрэг хуулийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн УИХ дарга Г.Занданшатар оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн нэр барьсан авлигачдад хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Сүүлийн үед мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагчдын асуудал гээд иргэдийн бухимдлыг төрүүлсэн зүйл их байна. Одоо цаг үе, нийгэм өөрчлөгдөж байна. Гар утсаар гэмт хэргийг баримтжуулж, баталгаажуулж байна. Нөгөө талаар хуулийн байгууллагын хийж байгаа ажил олон нийтийн хяналтан дор орсон. Баахан сүр дуулиан болгож, бичлэг цацаад л байдаг ч нөгөө хэрэг нь сүүлдээ замхарчихдаг. Зарим талаар улстөржүүлж байна. Сүүлдээ цуутай хүүхэн хуримгүй гэгчээр алга болдог. Шүүх дээр ч, хууль, хяналтын байгууллага дээр ийм байна гэж бие биерүүгээ чихэээд сууж байна. Хууль дээдлэх ёс зарчмыг дээр, дооргүй хэрэгжүүлж, улстөржихгүй ажиллах шаардлагатай байна. Хууль, шүүхийн байгууллага нэг бодлоготой ажилламаар байна, хоорондоо сөргөөцөлдөж байгаа юм шиг л харагдаж байна” шүү гэдгийг анхааруулав.

Авлига, хээл хахуулын гэмт хэрэгт холбогдож, төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа асуудалд цэг тавьж, алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэх, хүлээлгэх хариуцлагыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг гишүүд онцолж байлаа. Ялангуяа олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа хөөн хэлэлцэхтэй холбоотой өөрчлөлтийг хуулийн байгууллага ч мөн анхааралдаа авч, хэрэг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцоолох ёстой гэдгийг сануулсан юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗӨНД НЬ ЯРЬЦАН НААДХАА 2019-09-13 202.179.24.58

ИШШШ… ЗАНДАН ХЭН МИНЬ. НААДХАА 100 УДАА ЯРЬЦАН ШД.

Avatar

Барс 2019-09-13 64.119.19.136

УИХ-ын дарга Г.Занданшатар маш зөв ярьсан байна.Дэмжиж байна.Төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг,авилга авдаг этгээдүүдэд хариуцлага тооцох цаг болсон.

Avatar

БОГД 2019-09-13 66.181.181.84

ЭНЭ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ОЛГОСОН ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ ГАРГАЖ, УЧИР НАЧРЫГ НЬ ОЛООЧЭЭ.

Avatar

mgl 2019-09-13 202.9.43.236

gazriin albaniihan gej neg gazriin chenjuudiig mash sain shalgah heregtei baina.

Avatar

Сахьяа 2019-09-13 66.181.160.74

Миний сайхан түшээ.
Харахад томоотой сайхан түшээ
Хаана ч явсан намбалаг түшээ
Хадамд гарсан бэр шиг цэмцгэр түшээ
Харин нэг бүтээлгүй худалч түшээ.
Харсанаа хамж мэдэх хулгайч түшээ
Хамаг олны боломжийг хаадаг түшээ
Хаант төрийн мөнгийг саадаг түшээ
Хаа хамаагүй гадаадад нуудаг түшээ.

Avatar

Speaker gehed bas l ... 2019-09-13 202.21.108.226

Ene neg yum barij avch poproh sedev oldohgui deerees hoish l ene heden baitsaagch agentlegin heden mergejiltnuudtei notsoldood l shuuhin shiidvert ni nuluulchih geed l guigeed. Bichleguudig ni ene l ATG d zahialj zadruulj l dee. Eeljit jujig ni. Odoo buur duudaj zahialga uguud. Erguu chini baitsaagch nar ni shiitguuleed yalaa edleed garaad irsnig medku poprood. Ih hurlin darga gehed arai l juldaj bn daa.

Avatar

Jvjycjhv 2019-09-13 202.9.43.100

Chadaxgui baij demii dongosoo boli gaxai khonshoort min

Avatar

Зочин 2019-09-13 43.228.129.69

yarih bish hiih heregtei bnda

Avatar

Irgen 2019-09-13 202.126.88.47

Undesnii hugjiliin gazar chini visa shiidne geed yostoi samarch bna da yerunhii said mini ikh huraliin darga mini. Yun hurungu oruulalt oruulj ireh buur tulhej bna da utsaaraa togloson heden jaahan bandi nar. Dooguuraa samarch bna shuu yuch medehgui huuhduud .dahiad avilgach huuhduud turj bn

Avatar

Иргэн 2019-09-13 59.153.115.169

Занданшатараа эхлээд ЖДҮчидтэйгээ хариуцлага тооцчих дараа нь наад гоё үгээ хэлэх юм бол наалдацтай болох болов уу даа,,,

Avatar

Зочин 2019-09-13 49.0.212.2

Гахайн хоншоорт өөрөөсөө эхэл, эхлээд "Хадгаламжийн банк"-наас хулгайлж авсан 14 тэрбум төгрөгөө өгчих, тэгвэл наад үгэнд чинь үнэмшье, сонгууль дөхөөд ирэхээр нэг их мундаг хүн болох гээд хуцаж байна

Avatar

Зочин 2019-09-13 202.131.227.30

Замын Үүдийн гаалийн мэргэжлийн хяналтынхан бараг машин болгогоос 50 к авч байж гаргадаг болсон байна лээ шүү
Өгөхгүй бол гаргахгүй тамга тэмдэгээ дарж өгөхгүй дарамтална шүү
Их хурлын даргаа үүнийг шалгаарай

Avatar

Зочин 2019-09-13 139.5.216.39

еерийгее хичээ. Эхлээд еерее шудрага бай дараа нь олон юм ярь

Avatar

Зочин 2019-09-13 202.21.118.174

hooson yarihaa boliochee!!!!garamgaibaatar,batbayar geh met olon luivarchdaa yah gej baina!!!1dhudarga baidliig togtooh gejb baigaa bol.erunhii saidad demjlieg boloh heregtei

Avatar

ШУДАРГА 2019-09-13 183.81.171.2

АВЛИГА НЭХЭГСЭДДИЙГ ЦОХИОД АВХЫГ Л ЗӨВШӨӨРЧИХ , ТЭГЭЭД Л БОЛНО,

Avatar

Зочин 2019-09-13 202.179.25.128

хэ хэ уул нь ингэж ярих нь зөв л дөө Гэхдээ эхлээд төрийн хадгаламжийн банкнаас идэлцсэн 10 сая доллороо төлчихөөд том дуугар даа луйварчин

Avatar

Зочин 2019-09-13 202.21.124.19

Төрийн албан хаагчдын авилга, шамшигдуулалтын хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй байх ёстой. Юуны өмнө ЖДҮчдийн хэргийг шударгаар шийдвчихвэл ШУДАРГА ЁС ТОГТОХ том алхам болно.

Avatar

Зочин 2019-09-13 202.55.188.87

Зѳвѳѳ зѳв. Гэхдээ эхлээд ѳѳртѳѳ хариуцлага тооц. Чи нэг авилгачин мѳн шүү.

Avatar

зочин 2019-09-13 192.82.64.190

Манай дарга нар хурал хийж, шударга царайлан сайхан худлаа ярихдаа гарамгай даа

Avatar

Зочин 2019-09-13 66.181.181.98

ӨНӨӨДӨР ТӨРИЙН НЭР БАРЬСАН ХАМГИЫН ТОМ АВИЛГАЧ БОЛ Х.БАДАМСҮРЭН ГЭДЭГ ЭТГЭЭД БОЛООД БАЙНА.

Avatar

Зочин 2019-09-13 78.187.120.177

Занданшатар гэж нэг популист жижиг гар байна даа, гаадийн мэрэгжлийн хяналтын байцаагийн түвшинд л ярих юм, тэдгээрийн дарга нар гэж том авилагчдыг яагаад ярихгүй байна вэ

Avatar

Иргэн 2019-09-13 139.5.217.230

Авилга өгсөн хүнийг шийтгэхээ бүрмөсан болиогүй цагт авилга арилахгүй. Авилга агсөн гэж хүн гүтгэвэл маш хатуу шийтгэвэл хүн гүтгэж чадахгүй. Одоо бол авилга авдаггүй төрийн албан хаагч бараг алга даа. Сүүлийн үед арай л хэтэрхий хавтгайрсан шүү

Avatar

Зочин 2019-09-13 43.228.131.45

яаралтай шийдэх хэрэгтэй??? яриад л байх юм?? Тендер уул уурхай зам барилга гэх мэт салбарууд маш хүнд тогтолцоотой??ялангуяа барилгын яамны тендер гэж нэг гайхмаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж