Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой

Г.Занданшатар: Төрийн нэр барьсан авлигачдад хариуцлага тооцох ёстой

УИХ-ын даргын захирамжаар хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Тодруулбал, Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хууль хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах ажлын хэсэг байгуулж ажилласан юм.  Тэгвэл тус ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.09.13/ Төрийн ордонд боллоо. Уг уулзалтад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ, цагдаа зэрэг хуулийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн УИХ дарга Г.Занданшатар оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн нэр барьсан авлигачдад хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Сүүлийн үед мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагчдын асуудал гээд иргэдийн бухимдлыг төрүүлсэн зүйл их байна. Одоо цаг үе, нийгэм өөрчлөгдөж байна. Гар утсаар гэмт хэргийг баримтжуулж, баталгаажуулж байна. Нөгөө талаар хуулийн байгууллагын хийж байгаа ажил олон нийтийн хяналтан дор орсон. Баахан сүр дуулиан болгож, бичлэг цацаад л байдаг ч нөгөө хэрэг нь сүүлдээ замхарчихдаг. Зарим талаар улстөржүүлж байна. Сүүлдээ цуутай хүүхэн хуримгүй гэгчээр алга болдог. Шүүх дээр ч, хууль, хяналтын байгууллага дээр ийм байна гэж бие биерүүгээ чихэээд сууж байна. Хууль дээдлэх ёс зарчмыг дээр, дооргүй хэрэгжүүлж, улстөржихгүй ажиллах шаардлагатай байна. Хууль, шүүхийн байгууллага нэг бодлоготой ажилламаар байна, хоорондоо сөргөөцөлдөж байгаа юм шиг л харагдаж байна” шүү гэдгийг анхааруулав.

Авлига, хээл хахуулын гэмт хэрэгт холбогдож, төрийн албаны нэр хүндийг унагаж байгаа асуудалд цэг тавьж, алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэх, хүлээлгэх хариуцлагыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг гишүүд онцолж байлаа. Ялангуяа олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа хөөн хэлэлцэхтэй холбоотой өөрчлөлтийг хуулийн байгууллага ч мөн анхааралдаа авч, хэрэг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцоолох ёстой гэдгийг сануулсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж