Төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэнэ | News.MN

Төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэнэ

Төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэнэ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж  гаргасан байна. Уг гарын авлагад барилгын талбайн түр хашаа, явган замын саравч, барилгын хамгаалалтын хаалт хашлага,барилгын хамгаалалтын хүрээ, авто замын хаалт, аюулгүйн ажиллагаааны тэмдэг тэмдэглээ, барилгын талбайн хог хаягдал, ачаа тээврийн үйл ажиллагааны аюулгүй байдлын ерөнхий шаардлагууд тусгагдсан аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудад энэхүү стандарт шаардлагыг хэрэгжүүлж, шинэчлэн сайжруулах үүрэг даалгавар өгсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран үзлэг хяналтыг тогтмол хийж зөрчлийг арилгах, хэрэгжилтийг биелүүлж ажиллаж байна хэмээн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Од-Эрдэнэ хэллээ.  Мөн “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага”-ыг хангаж ажиллаагүй барилгын компаниу аж ахуй нэгжүүдэд зохих арга хэмжээг авах аж.

Түүнчлэн Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэх ажил хийгдэх талаар мэдээллээ.Төрийн байгууллагуудын гадна хаягийн самбаруудын 90 орчим хувь нь хууль журам, стандартад нийцээгүй, төрийн сүлд, соёмбыг буруу дүрслэх, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг алдаатай байгаа аж. Энэ ажлын хүрээнд нийт гурван загварыг баталсан бөгөөд ирэх сарын 15-ны дотор бүх төрийн байгууллагуудад хаягаа шинэчлэх үүрэг өгчээ.

Хаяг шинэчилж буйтай холбоотойгоор тусгайлсан төсөв гаргаагүй, байгууллагууд өөрсдийн урсгал зардалд багтаан хийх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 150.129.140.17

Хийх юмаа олж ядсан пиздакууд вэ. Энэний оронд эвдэрсэн замаа засаж түгжрэлээ бууруулах ажил хийдэг болоосой.

Avatar

НИЙСЛЭЛИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗАР 2019-09-13 202.126.89.54

НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР ГЭСЭН БУРУУ НЭР ТОМЪЁОГОО ӨӨРЧЛӨӨРӨӨ.
НИЙЛЭЛИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗАР ГЭВЭЛ ЗӨВ БАЙМААР.
ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС ГЭЭД УНШААД ҮЗДЭЭ ХАХА. ТӨРИЙН АЛБА НЬ ХҮРТЭЛ ХЭЛ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ БОЛЧИХСОН.

Avatar

Hvihbjhv 2019-09-13 202.9.43.100

Toriin xuviin geltgui bux xayagiig mongoloor bolgooch xaa baigaagaa medexee bolloo xotiin dargaa

Avatar

Зочин 2019-09-13 202.21.124.19

Төрийн гэлтгүй нийт хаягт стандарт тогтоож мөрдүүлэх хэрэгтэй. Нэр хаягийг монгол хэлээрээ бичиж, англиар бичих шаардлагатай бол жижиг фондоор давхар бичиж болох, харин хятад, солонгосоор хаяг бичихгүй байх шаардлагатай.

Avatar

Зочин 2019-09-13 202.131.227.178

төсөьийн байгууллагууд төсвийн мөнгөөр о хийнэ шүү дээ. ийм ухна усаар дүүрчихсэн толгойтой хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж