"Seedstars Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

"Seedstars Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа

"Seedstars Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа

Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг “Seedstars World” тэмцээн наймдугаар сарын 31-ний өдөр “Seedstars Ulaanbaatar” нэртэйгээр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдлаа.

Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны компани бүртгүүлснээс эцсийн шатанд 10 гарааны компани шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө гурван минутад багтаан танилцуулга хийсэн.
Тэмцээний шилдгийн шилдэг оролцогчоор зочид буудлын онлайн захиалга, өрөөний удирдлагын систем зэрэг үйл ажиллагаа явуулдаг Айхотел ХХК (iHotel) Үндэсний ялагчаар тодорч Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсноос гадна “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффист гурван сар суух эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж