Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад галт тэрэг онхолдож 50 орчим зорчигч амиа алдсан байна. Осол орон нутгийн цагаар пүрэв гаригийн шөнө /2019.09.12/ Танганьяка мужийн Маябариди тосгонд болжээ.
Ослын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ба тус улсын эрх баригчид хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Хамгийн сүүлд тус улсад өнгөрсөн гуравдугаар сард Касай мужид ачаа тээврийн галт тэрэг осолдож 24 хүн амь үрэгдсэн бол үүнээс өмнө 2017 онд Луалаба мужид ачааны галт тэрэг осолдож 30 гаруй хүн амиа алдаж байсан гэнэ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ