"Худал мэдээлэл тараасан хүнийг хуулийн байгууллагаар шалгуулна"

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

"Худал мэдээлэл тараасан хүнийг хуулийн байгууллагаар шалгуулна"

"Худал мэдээлэл тараасан хүнийг хуулийн байгууллагаар шалгуулна"

“Таван толгой түлш" ХХК-ийн  үйлдвэрийн ажилчид өнөөдөр /2019.09.13/ мэдээлэл хийлээ. Тэд 500 гаруй ажилтны бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэн, доромжилсон худал мэдээлэл цацаж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

Тус компанийн үйлдвэрлэлийн албаны инженер  З.Цэрэндорж “SBN телевизийн эфирийн найруулагч М.Сугар гэдэг хүн зохион байгуулалттайгаар сошиал хөгжүүлэгч нартай хамтран манай бүтээгдэхүүний талаар худал, ташаа мэдээлэл тарааж байна. Манай бүтээгдэхүүнийг түлж үзээгүй байж “мод шиг асдаг хэрнээ  ямар  ч илчгүй” гэжээ.  Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд туршиж үзсэн. Бид зүгээр сууж байгаад 500 гаруй ажилчдынхаа нэг жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж чадахгүй. Худал мэдээлэл түгээж байгаа нь манай ажилчдын эгдүүцлийг хүргэж байна. Манай  үйлдвэр дээр очоод илчтэй эсэхийг туршаад үзье гэхээр М.Сугар завгүй гээд уулздаггүй.

БНХАУ-д төмөр хайлуулах гэж авдаг коксожсон  нүүрсийг зуух халааж чадахгүй мэтээр баримтгүй худал мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулж хариуцлага тооцуулна.

Утааг бууруулахын тулд манай 500 гаруй ажилчид гурван ээлжээр ажиллаж байна. Бид 200 орчим мянган тонн нүүрс үйлдвэрлэж нөөцлөн 400 гаруй цэгээр борлуулж байна. Нийслэлтэй хамтраад тээвэрлэлт, ачилт, буулгалт хадгалалт зэргийг шийдэж  байгаа. М.Сугар манай бүтээгдэхүүнийг  мод шиг асаад байгаа мөртлөө илчгүй гээд яриад байгаа. Мод шиг асч байгаа нүүрс яахаараа илчгүй байх юм. Хар ухаанаар бодоод үзэхэд ямар ч утгагүй зүйл. Манай бүтээгдэхүүн нүүрс л юм чинь үнс бага хэмжээгээр гарна. Гэхдээ их гарахгүй. Түүхий нүүрснээс манайх хоёр дахин илүү илчтэй. Түүхий нүүрс асах гэж  өндөр илчээ гаргахын тулд уугисаар байгаад их утаа гаргадаг. Манай нүүрс  технологийн дагуу боловсруулсан  учраас хурдан асч цогшоод дулаанаа барьдаг. Дан ганц манай бүтээгдэхүүнийг ярихаас илүүтэй иргэд гэр, байшингийн дулаан алдалтаа шийдэх хэрэгтэй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж