Филиппинд хуванцар хаягдлыг цагаан будаагаар солих аян өрнүүлж байна | News.MN

Филиппинд хуванцар хаягдлыг цагаан будаагаар солих аян өрнүүлж байна

Филиппинд хуванцар хаягдлыг цагаан будаагаар солих аян өрнүүлж байна

Филиппинд хуванцар хаягдлыг цагаан будаагаар солих аян өрнүүлж байна

Дэлхийн улс орнууд хуванцар хог хаягдалтайгаа янз бүрийн аргаар тэмцэж байна. Саяхан л гэхэд Италийн Ром хотноо 30 ширхэг хуванцар саваар нийтийн тээврээр зорчих 1,5 еврогийн үнэтэй тасалбар авах эрхийг ард иргэддээ олгож эхэлсэн талаар мэдээлэл гараад байсан билээ.

Хуванцар хог хаягдлыг ашигтайгаар зохицуулж, хог хаягдлаасаа салах арга эрэлхийлж буй улсуудын бас нэг жишээ нь Филиппин улс юм. Тус улсын байгаль орчныг хамгаалагчид нэн ядуу өрхүүдэд чиглэсэн хуванцар хаягдлыг цагаан будаагаар солих аян эхлүүлсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ.

Уг мэдээлэлд дурдсанаар иргэд хоёр кг хуванцар хаягдал тутамд нэг кг цагаан будаа авах боломжтой аж. Филиппинд нэг кг цагаан будаа 70 цент орчим үнэтэй байдаг. Зөвхөн хуванцар түүгээд ийм хэмжээний будаа авна гэдэг бол тус улсын ядуусын хувьд маш олзуурхууштай үйл ажиллагаа болж байгаа учир иргэд идэвхтэй оролцох байх гэж найдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж