Германы Франкфурт хотоос Мексикийн Канкун хотын чиглэлд 326 зорчигч тээвэрлэж явсан “Airbus” загварын нисэх онгоцны ахмад аягатай кофегоо жолооны ард зориулалтын бус газарт тавьсан нь унаж асгарснаас онгоцны хянах самбарыг гэмтээн онгоц ослын буулт хийжээ. Хэрэг явдал өнгөрсөн хоёрдугаар сард болсон ч өчигдөр /2019.09.12/ олон нийтэд ил болсон байна.
Өдгөө 49 настай ахмадын болгоомжгүй үйлдлээс болж, кофе хяналтын самбар руу асгарч эд ангиуд нь шатаж, нислэгийн бүхээгт их хэмжээний утаа тархжээ. Ийнхүү бараг Атлантын далайн голд нисч явсан онгоц буцаж, Ирландын Шэннон нисэх буудалд ослын буулт хийсэн байна. Золоор хүний амь эрсдээгүй ч онгоц ослын буулт хийхэд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан 10-100,000 орчим ам.долларын зардал гардаг аж. Энэ явдлын дараа тус компани нисэх онгоцны жолоодлогын бүхээгт шингэн зүйлийг хэрхэн хэрэглэх шинэ журам гаргасан байна.
Эх сурвалж:GUARDIAN
Холбоотой мэдээ