“Global investor” арга хэмжээ болно

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

“Global investor” арга хэмжээ болно

“Global investor” арга хэмжээ болно

Хөрөнгийн зах зээлийн өнөө ба ирээдүйн чиг хандлагыг хэлэлцдэг, дэлхийн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг танилцуулдаг “Global investor” арга хэмжээг Голомт банк 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Иргэд, аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдад зах зээлийн шинэ боломжийг танилцуулж, олон улсын мэргэжлийн шинжээчдийн шилдэг туршлагыг хуваалцдаг чухал ач холбогдолтой уг арга хэмжээ 2019 оны 9-р сарын 16-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

Өнгөрөгч 2018 онд зохион байгуулагдсан “Global investor” арга хэмжээнд хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 200 гаруй зочид оролцож монголын төдийгүй дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломж хийгээд мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцсан бол 2019 оны хувьд АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү нарын мэргэжлийн шинжээчид урилгаар хүрэлцэн ирж мэдлэг, туршлагаа солилцохоороо онцлог юм.

Банкаар дамжуулан гадны зах зээлд хөрөнгө оруулж ашиг орлого олох боломж хэн бүхэнд нээлттэй бөгөөд та уг арга хэмжээнд оролцсоноор хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтоо тэлж, шинэ соргог мэдээллийг авах боломжтой.

Хэрэв та арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://lp.golomtbank.com/global-investor-2 линкээр орж товч мэдээллийг бөглөн бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 7012-7676 дугаараас лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж