Азийг Европтой холбосон Улаанцав хот | News.MN

Азийг Европтой холбосон Улаанцав хот

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Азийг Европтой холбосон Улаанцав хот

Азийг Европтой холбосон Улаанцав хот
Гэрэл зургийг М.Энх-Амгалан.

Монгол Улсаас ердөө 190.81 км-ын зайтай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хот нь дэлхийн хот болон хөгжиж байна. БНХАУ-ын зүгээс 2020 онд "Ядууралгүй улс" болох зорилтынхоо хүрээнд тус хотыг хэд хэдэн чиглэлд бодлогын түвшинд хөгжүүлж байгаа аж.

Ердөө хэдхэн жилийн өмнө аймгийн статустай, хог хаягдалдаа дарагдсан, улаан шороо хийссэн, агаарын бохирдол ихтэй хөгжил буурай байсан Улаанцав 2003 оноос хотын статустай болсон төдийгүй олон улсын худалдаа, логистикийн төв болохоор зэхэж байна.

Улаанцав хотод сүүлийн зургаан жилд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн бөгөөд агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжиж байсан дахин төлөвлөлтийн хөтөлбөртэй адил гэмээр. Учир нь, Улаанцав хотын иргэд газраа орон сууцаар солих замаар агаарын бохирдлоо шийдэж чадсан байна. Ингэхдээ жижигхэн газартай хэр нь том мкв орон сууцтай болохыг хүссэн иргэдэд төрөөс нэг жилийн 4-5 хувийн хүүтэй зээл олгож, орон сууцынх нь үнийн дүнгийн 50 хувийг нь төр санхжүүлэх замаар иргэдийг байраар хангасан ажээ. Энэ арга хэмжээнд иргэд нь идэвхтэй оролцож, өнөөдөр Улаанцав хотод шинэхэн орон сууцнууд шил дараалан сүндэрлэж байна.

Гэрэл зургийг М.Энх-Амгалан

ТАРАГ, ТӨМСНИЙ ЭХ ОРОН

Улаанцав хотын хүн ам нь газар тариалан, мал аж ахуйн эрхэлж ирсэн тул БНХАУ-ын зүгээс улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, экспортлох чухал нутаг хэмээн үзсэн байна. Энэ хүрээнд Улаанцав хотыг “Тарагны хот”, мөн  "Зуслангийн төв" гэж нэрлэх нь ч  бий. Учир нь, Улаанцав нь Бээжинтэй хамгийн ойрхон тал нутаг.

Үүний зэрэгцээ, тус хотод 20-30 төрлийн төмс тариалдаг бөгөөд БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй KFC түргэн хоолны газрын төмсийг нийлүүлдэг ажээ.

БАРИЛГЫН АРМАТУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭРЭЭ АЛДАРТАЙ

Улаанцав хот нь 69 төрлийн ашигт малтмалын нөөцтэй бөгөөд эрчим хүч, төмөр, нүүрс, барилга, хими, мах, арьс шир, хивс, хийн гагнур бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Мөн Барилгын арматурын үйлдвэрлэлээрээ БНХАУ-даа алдартай ажээ.

МОНГОЛ-ОХУ-БНХАУ-ЫН ЛОГИСТИКИЙН ТӨВ

БНХАУ нь "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд энэ бүс нутгийг худалдаа, олон улсын логистикийн төв болгон хөгжүүлж байна. Тодруулбал, Бээжинд үйл ажиллагаа явуулдаг байсан Яабаолу худалдааны төвийг 2016 оны сүүлээр тус хотод шилжүүлжээ. Үүний зэрэгцээ, Алибаба, Байду зэрэг цахим худалдааны төвийн агуулах нь Улаанцавт байрладаг юм байна.

Ноос ноолуурын салбар ч энэ нутгийн нэрийн хуудас болжээ. Улаанцав хотыхон жилдээ 9000 тн ноос ноолуур боловсруулж, Европын зах зээлд 20 сая ноолууран хөнжил экспортолж байна.

Мөн олон улсын ачаа тээврийн компанийг 2017 онд байгуулж, БНХАУ-аас Европ руу галт тэргээр ачаа бараа тээвэрлэж эхэлжээ. 2018 онд Хятадаас Европыг чиглэсэн галт тэрэг таван маршрутаар ачаа бараа тээвэрлэсэн бөгөөд гадаад худалдааны хэмжээ нь 230 сая ам.доллар болж өссөн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 126 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ази-Европын ачаа тээврийн компани нь одоогийн байдлаар үндсэн гурван зам ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, төв зам нь Улаанцаваас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин Москва хүрнэ, баруун зам нь Бээжингээс Улаанцаваар дамжин Зүүн Европын нутаг дэвсгэр хүрэх, зүүн зам нь ОХУ-аас Манжуурын нутаг дэвсгэрээр дамжин Улаанцавт хүрнэ. Харин буцах зам нь Эрхүүгээс Улаанбаатараар дамжин Улаанцав орно.

Энэхүү замыг ашиглан Улаанцавыг үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ Ази болон Европ руу нийлүүлж эхэлжээ. Тус хотын Гэр ахуйн хэрэгсэл, бүтээгдэхүүний хүрээлэн нь ОХУ-аас мод, модон бүтээгдэхүүнээ импортлохдоо Монгол болон Манжуурын нутаг дэвсгэрээр дамжуулан авч, гэр ахуйн тавилга үйлдвэрлэж, түүнийгээ Монгол Улс, ОХУ болон Зүүн Европын улс орнуудад экспортолж байна.

Энэ нутагт “Улаанбаатар – Улаанцав – Улаан-Үд хотын хамтын ажиллагаа” гэсэн хэлбэрээр гурван хотын хамтын ажиллагаа идэвхжиж байна. Энэ хүрээнд гурван хотын дарга нарын уулзалт, гурван хотын эдийн засаг, хамтын ажиллагааны бизнес форум, гурван улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгууллагддаг бөгөөд  Монгол – Хятадын гурав дахь удаагийн экспог анх удаа зохион байгууллаа

Улаанцав хотыг Ази Европыг холбосон олон улсын логистикийн төв болгон хөгжүүлэхийн зэрэгцээ БНХАУ-ын бусад томоохон хоттой холбох ажил ид өрнөж байна. Тодруулбал, Улаанцав хотыг Бээжинтэй холбосон хурдны галт тэрэг 2019 ондоо ашиглалтад орох гэнэ.  Мөн далайн хэд хэдэн чухал боомттой тус хотыг холбосон төмөр зам, автомашины зангилааг бий болгохоор зорьж байна.

БНХАУ-ЫН BIG DATA  ТӨСӨЛ УЛААНЦАВТ ХЭРЭГЖИНЭ 

БНХАУ-ын зүгээс Улаанцав хотыг хэд хэдэн чиглэлд хөгжүүлж буйг дээр дурдсан. Үүний нэг тод жишээ нь BIG DATA төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд тус хотыг “Big Data” чиглэлийн хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой хот гэж үзэж байгаа бөгөөд Хятадын Huawei компани нь Улаанцавд дата төвөө байгуулжээ. Мөн Apple компани өөрийн дата төвийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Сонирхуулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хот нь хойд талаараа Монгол Улстай 190.81 км газраар, зүүн хойгуураа Шилийн гол, өмнө хэсгээрээ Хөбэй муж, Шаньши мужтай, баруун талаараа Бугат, Хөх хот, Ордос хоттой хиллэдэг. Нийт 54.5 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, далайн түвшнөөс 2000 метрт өргөгдсөн, сэрүүн уур амьсгалтай хур тунадас ихтэй.

Тус хот нь нийт 2.8 сая хүн амтай бөгөөд үүний 63 мянган нь монгол үндэстэн оршин сууж байна. 2018 онд хотын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 20 мянга 501 юаньд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар өсчээ.

Гэрэл зургийг М.Энх-Амгалан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 124.158.90.25

Манай дарга нар АШИГ хараад юун орон сууцжуулах. Үнийн хөнгөлөлтөнд төр оролцоод иргэддээ туслаад өгвөл юухан байхавв

Avatar

Зочин 2019-09-13 122.201.24.159

Mongol yalaa shaas

Avatar

зочин 13 2019-09-13 202.9.43.159

нэг хот хөгжөөд сайхан нь л байгаа юм байна бид тэднээс сурах авах юм зөндөө байгаа мөн хамтын ажиллагааг сайн хөгжүүлмээр л байгаа юм хөөрхийдөө юм сурж амжаагүй нийгмээсээ жаахан хоцрогдсон нэг хэсэг маань атаархах бусдыг муулахаас хэтэрхээ байждээ залуус маань тийм битгий бочоосойдоо хөгжил бүхэн сайхан ч ямар нэг асуудлыг дагуулаад байдаг л юм байна манай улс ч өдөр шөнөгүй л хөгжиж байна Шведэд найман жил болоод ирсэн хүн ярьж байна Манай улс чинь ямар их хөгжөө вэ айхтар баян хүмүүс оло

Avatar

Зочин 2019-09-13 66.181.184.107

Би миегээс ял асуумаар байна. Чи монголчуудад ямар остой болохоороо явган хун явах зай ч улдээлгуй зарж бетоны хогоор чигждэг байна. 1.5 сая хуний амьдрах орчныг устгасаны толоо чамайг тэр наранхуу барамжунай нартай чинь хамт дуужлэх естой.

Avatar

zochin 2019-09-13 202.126.89.111

hoshigruulj bgaad gantshan gantshan Battylga yalsaan

Avatar

Монгол ялав уу? 2019-09-13 108.170.182.183

Аааййн?

Avatar

Зочин 2019-09-13 49.0.212.2

Ази-Европыг холбож байдаг газар гэвэл Турк шүү дээ, Оросын алс дорнод чинь Зүүн хойд Ази гэж явдаг, тэгэхээр Азидаа л байдаг Хятадын нэг "жишиг-хот", ямар юмных нь тив холбосон хот гэж үмбүүтээд байгаа хөдөөний нийтийн дуу вэ

Avatar

Zocnin 2019-09-13 68.145.61.75

Huataduud dawshaad dawshaad l bna Mongol nertei huatad hot boljee Mongolcnuud uusaad duuscn bgaa yum bna Halhiin goliin oin arga hemjee mash cnuhal alham bolloo

Avatar

Зочин 2019-09-13 66.181.161.32

Өвөр Монголын Улаанцав хот 2.8 сая хүнтэй.Үүний 63 мянга нь Монгол үндэстэн гэнэ.Уусгаад дуусч байна даа.Маш их эмгэнэл гуниглал юм даа.Бид л хужаагаас маш хол байяаа.Хайран өвөрлөгч нар минь…

Avatar

Зочин 2019-09-13 202.126.89.162

Тэд аз жаргалтай амьдарч байна, харин тэд биднийг өрөвдөж байгаа, утаа шороон дотор ядуу, залхуу, ажилгүй, арчаагүй хэдэн монгол сөнөх гэж байна аа гээд. Арай гайгүй ажилсаг нь гадаад руу дүрвэсэн, ийм л дүр зураг байна

Avatar

Zochin 2019-09-13 67.81.189.74

Ulaanbaatar Ulaantsav,Hyatadaas surmaar ym b.a

Avatar

Зочин 2019-09-13 66.181.184.107

Улаанцавь

Avatar

Бүдүүнурт 2019-09-13 64.119.22.156

Манайх ийм болно гэдгийг би бодож байгаа .за нэг тулги 🍺🍺

Avatar

Ажил хийвэл ам тосдох 2019-09-13 49.0.212.2

Хүний юмыг магтах яах вэ, өөрсдийнхөө ажил амьдралыг өөд нь татахаа бодох хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-13 103.229.176.130

тавьсан машин зам , тарьж ургуулсан мод цэцэг нь бол үнэхээр гайхалтай юм бна лээ

Avatar

Зочин 2019-09-13 103.229.122.250

Монголчууд минь тархиа угаалгаж болохгүй,энэ бүгд хиймэл,Ар монголчуудыг урвуулах далд санаа бий?Амь насаа бод ?

Avatar

зочин 2019-09-13 49.0.213.74

хуцдаг с** вэ чи, малнаас дор амьтан

Avatar

Зочин 2019-09-13 202.131.231.86

Тэр шар үстэй европ эмэгтэй ямар том хөхтэй юм бэ? Xxa мэдээг нь биш зургийн л харлаа

Avatar

Зочин 2019-09-13 73.247.96.242

Europe bish latino l baih shig baina daa. Latino ch h** b*** aguu shuu dee. He he Jlo gej nul b***. He he

Avatar

Зочин 2019-09-13 202.126.88.206

Өвөр монгол биш хятад хүнээр дүүрсэн хот бна даа

Avatar

Иргэн 2019-09-13 202.21.125.158

Хятад шиг авилгалчдаа цаазлаад байвал Монгол улс ч гэсэн ийм болж хөгжих боломжтой. Бүх шатандаа амин хувийн ашиг хонжоо, танил тал, гэх мэт шудрага бүс байдал, луйвар, хулгайг гааршуулаад байвал яаж хөгжих юм бэ? Хүчтэй, хурдан, хатуу цэвэрлэгээг хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-09-13 49.190.155.175

Ждүчин жюдочид хулгайч нар л энэ улсыг мулгуу сармагчин мэт жолоодож байна даа

Avatar

Зочин 2019-09-13 112.72.12.7

Хаа газар нэг авилгачин нөгөө авилгачингаа зайлуулах гэж цаазалдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж