Путин амласнаа биелүүлж, Дагестанд архи уужээ

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Путин амласнаа биелүүлж, Дагестанд архи уужээ

Путин амласнаа биелүүлж, Дагестанд архи уужээ

Оросын удирдагч Владимир Путин 1999 онд Дагестанд зочлохдоо хүртээгүй архиа амалсан ёсоор 20 жилийн дараа уужээ. Тэрбээр 1999 оны 8-9 дүгээр сард Дагестаны тулаанд оролцсон дайчидтай уулзлаа хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. Путин мэндчилгээ дэвшүүлээд, шилэн хундагатай архийг ёроолд нь үлдээлгүй уужээ.

Дагестан улсад Чечений террорист бүлэглэлүүд халдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй юм. 1999 оны наймдугаар сарын 7-нд Шамил Басаев, Хаттаб нарын удирдлага дор 400 орчим дайчин Дагестаны Ботлих муж руу довтолжээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээлснээр, дээрх халдлагын улмаас 280 гаруй хүн амиа алдаж, 800 гаруй цэрэг дайчин, хүчний байгууллагын ажилтан, энгийн иргэн бэртэж гэмтжээ.

1999 оны наймдугаар сарын 26-нд Оросын Ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэл хийж, Дагестанаас Чеченийн салан тусгаарлагчдыг хөөн зайлуулах ажиллагаа амжилттай дууссаныг зарласан байна.

ОХУ-ын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Путин Ботлих мужид хүрэлцэн ирж байсан түүхийг Дагестаны дайнд оролцогсод байнга дурсан санадаг байна. Тухайн үед Путин дарга, цэргүүдтэй уулзах үеэр архи угаагүй бөгөөд зөрчилдөөнтэй асуудал шийдэгдсэний дараа уухаа амалжээ. Дайчид тэрхүү амлалтыг санаж, улмаар Путинтэй хундага тулгахыг хүссээр байсан аж.

 

Эх сурвалж: RUSSIAN.RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж