Ньюс хөтөч: ГХЯ-нд эрдэм шинжилгээний хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.09.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ГХЯ-нд эрдэм шинжилгээний хурал болно

Ньюс хөтөч: ГХЯ-нд эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагаас Чин ван М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний  хурал Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлнэ.

10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны Фоёонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл макеттай танилцана.

10:30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний Авто замын төлөвлөлтийн талаар,  11:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Японы соёлын наадам болох талаар,  11:30 цагт Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас НЗД-ын 05 албан даалгаврын хүрээнд Барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар тус тус мэдээлэл хийнэ.

11.30 цагаас "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтан Цэрэндорж Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дэлхийн банктай 100 сая ам.долларын Хөгжлийн бодлогын хоёрдахь санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд болно

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж