Холбооны Бүгд Найрамдах Герман улсад зохион байгуулагдаж буй “Oldenburg filmfestival” олон улсын кино наадамд “Хийморь” уран сайхны кино өрсөлдөж байна. “Хийморь” киноны найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэгээс тус кино наадамд хэчнээн уран бүтээлч оролцож байгаа болон кино наадмын үйл явцын талаар тодруулахад “Кино наадмын арга хэмжээнд 1000 гаруй уран бүтээлч оролцож байна. Эдгээр уран бүтээлчийн 100 гаруй нь VIP урилгаар оролцож байгаа. “Oldenburg Filmfestival”-ыг маш өндөр төвшинд зохион байгуулдаг юм байна Тэр бусмаа VIP зочдод гайхалтай үйлчилгээ үзүүлж байна. Уран бүтээлчдийн дунд өдөр бүр уулзалт зохион байгуулж, фестивальд оролцож буй кинонуудыг 10 орчим театрт ээлжлэн гаргаж байна. “Хийморь” буюу хүрэн морь маань олон улсын кино наадамд амжилттай сайн давхина гэж найдаж байна. Фестивалийн дараа сайхан мэдээтэй уулзацгаая” гэсэн юм.
Өдгөө 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус кино наадам энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх юм.
Холбоотой мэдээ