Антонио Гуттерес АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв | News.MN

Антонио Гуттерес АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв

Антонио Гуттерес АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв

Антонио Гуттерес АН-ынханд мэндчилгээ дэвшүүлэв

Олон улсын Ардчиллын өдөрт зориулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес Ардчилсан намынханд мэндчилгээ илгээжээ.

Мэндчилгээндээ тэрбээр "Олон улсын ардчиллын өдрөөр Ардчилсан шилжилтийн 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж байна. Ардчилал нь бүх нийтийн үнэт зүйл бөгөөд юун түрүүнд хүмүүсийн асуудлыг энэ тэргүүнд тавих зүйл юм. Энэ нь оролцоо, эрх тэгш оролцоон дээр суурилсан бөгөөд энх тайван тогтвортой хөгжил, хүний эрхийн үндсэн суурь юм. Эдгээр үнэт зүйлс, хүсэл эрмэлзэл нь хүмүүсийн амьдралд бодит байх ёстой.

Хүмүүсийн итгэл найдвар буурч, тодорхойгүй байдал нэмэгдсэн чухам энэ үед Олон Улсын Ардчиллын өдөр тохиож байна. Даяаршил, технологийн өөрчлөлтөөс үүдэж тэгш бус байдал нэмэгдэж байгаад хүмүүс бухимдаж байна.

Шийдэгдэхгүй байгаа мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай хариу арга хэмжээ авагдахгүй байгаа байдал, шударга бус байдал зэрэг нь иргэдийн орон зайг хумигдуулж байгааг харж байна. Ардчиллын өдрийг тэмдэглэхдээ бүх засгийн газруудыг идэвхитэй, бодитой, утга учиртай оролцохыг хүндэтгэн уриалж байна. Үүнийг хийхийн төлөө шаргуу хичээнгүйлэн ажиллаж байгаа та бүхэнд баяр хүргэе. Монгол Улс энэхүү чухал цаг үеийг мэдэрч, энэ замаар үргэлжлүүлэн явж байгаад дахин баяр хүргэе" гэжээ.

Олон улсын Ардчиллын өдрийн арга хэмжээ өнөөдөр 09:00 цагаас эхлэн 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Арга хэмжээ улстөрийн намуудын хамтарсан "Ардчиллын замаар 30 жил" онол практикийн бага хурлаар эхэлж, Сүхбаатарын талбайд Ардчиллын түүх боть-I номын нээлт, Фүүд фестиваль, Ховор автомашины үзэсгэлэн, Big Laser show, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолтоор өндөрлүүлэх юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-13 64.119.16.190

Ардчилал хүний эрхийг хувийн өмчийг ард түмэндээ өгсөн НАМ бол Ардчилсан НАМ үүнийг хэн ч үгүйсгэж чөдахгүй иймээс энэ тухай ойлголт бол АН ын хэлэх дуртай сэдэв байх болно.

Avatar

Зочин 2019-09-13 202.55.191.130

Мэндчилгээ нь Монголын ард түмэн, төр засагт хаягласан байхад АН гэж туйлширан гуйвуулахын учир юу вэ? НҮБ- с ингэж хагалган бутаргах үйл ажиллагаа явуулдаггүй

Avatar

зочин 2019-09-13 202.55.191.130

мэндчилгээ нь монголын ард түмэн ба Төрд хаягласан байхад заавал Ардчилсан Намд гэж гуйвуулах гарчиглахын учир юу вэ

Avatar

Сансар 2019-09-13 117.111.1.216

АН бол Монголын хамгийн мундаг нам. Маш ч гоё шинэчлэгдэж байна. Бүх авилгалчдаасаа сал. Хувийн аж ахуйтныг дэмждэг зөв нам.

Avatar

. 2019-09-13 103.229.123.253

МАН бол яагаад ч ардчилалтай нам биш. Ардчилалын үр шимийг сорогч комунистууд.

Avatar

Зочин 2019-09-13 202.70.34.70

орчин үед шоу хийнэ гээд төв талбай дээрээ 40 тоннын контейнэр өрчихсөн байгаа нь д өрөвдөлтэй юм даа

Avatar

Монгол 2019-09-13 117.111.1.216

Чам шиг юу ч бүтээгч биш амаараа чалчигч ийм юмыг ойлгохгүй ээ. Урлаг уран сайхан бол бүх үе, бүх нийгмийг гэрэлтүүлэгч.

Avatar

Зочин 2019-09-13 202.126.89.113

Ardchilal ni bvh niitiin vnen zvil buguud…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж