БНСУ-д зохиогдох Азийн өсвөрийн хөлбөмбөгийн фестивальд эх орноо төлөөлөн “Хүчит Чулуут-ДМЮ”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг, Хараацай болон Сүхбаатар аймгийн багууд оролцохоор болсон. Энэ жилийн тухайд манай орны тамирчид тус тэмцээнд өргөн ач холбогдол өгөн хүрээгээ тэлж нийтдээ 4 баг оролцож байгаагаас ДМЮ болон Чингэлтэй дүүргийн багууд аян замдаа сайн явж тэмцээн болох БНСУ-д хөл тавиад байна. Энэхүү тамирчдын нислэгийн асуудалд анхаарал хандуулан хөнгөлөлтийг үзүүлж байгаа “МИАТ ХК”-д багш тамирчид болоод спортын хаан хөлбөмбөгт дур сонирхолтой бүх Монголчуудын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Эх сурвалж: the-mff.mn