Наймдугаар сарын 6: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 6: Өдрийн гол үйл явдлууд

Орос, Путин хоёр АНУ ба Обамаг нэр алдраар гүйцсэнгүй

 

Владимир Путин

Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»

 

Орос түүний ерөнхийлөгч Владимир Путин дэлхий дахинд АНУ ба ерөнхийлөгч Барак Обамагаам нэр алдраар доогуур байгаа гэдгийг Pew Research Center  компанийн дэлхийн 40 онд явуулсан судалгааны  дүн харуулжээ.

 

Нийт асуугдсан 45 мянган хүнээс зөвхөн 30 хувь нь  Орос ба Путины талаар сайн амтай байжээ. Тэдэнд хамгийн муугаар Польш, Иордан хоёрт хандаж байна. Тэдний  сөрөг хандлага нь адилхан 80 хувьтай. Түүхэн үр дагавараас польшууд Орос муу хандаж байгаа бол Путин Сирийг дэмжин  тэнд иргэний дайнтай дүрвэгсдийн асуудал Иорданд хүндэрсэнд тэд Орост мууджээ.

 

Мөн Оросын эсрэг үзэл Израиль (74 %), Япон (73 %), Украин (72 %), Герман, Франц (адтлхан 70 %) зэрэг орнуудад хүчтэй байна. Америкчуудын 67 хувь  Оросын  үйл ажиллагааг дэмжсэнгүй.

 

Оросуудад хамгийн таатай ханддаг орнуудын тоонд Вьетнам (75 хувь) дэмжжээ. Хятад (51 %), Гана (56 %) хоёроос өөр орууд оросуудыг дэмжсэнгүй. Африкийн орнууд, Энэтхэг, Пакистан, Аргентина, Перу зэрэг орнуудын иргэд Орост хэрхэн ханддагаа тодорхойлж чадсангүй.

 

Pew Research тэмдэглэснээр, дэлхийн бүх бүс нутагт АНУ нь Оросоос илүү алдартай бөгөөд энэ үзүүлэлт Европт 69, Африкт 79, Латин Америкт 67, Ази, Номхон далайн бүсэд 66 хувьтай байгаа юм. Ойрхи Дорнодын орнууд  энэ хоёр оронд адилхан муугаар (29 а 25 %) ханддаг.

 

Владимир Путины имиж улам муу  байгаа бөгөөд асуугдагсадын 58 хувь түүний үнэлсэнгүй. Испани (92 %), Польш (87 %), Франц (85 %), Украин (84 %), Австрали (81 %) зэрэг орнуудад тэрээр хамгийн муу нэртэй.

 

Дэлхийн бүх бүс нутагт Обама Путинээс алдартай гэнэ. Европт түүнийг 75 хувь нь дэмждэг бол 15 хувь нь Путиныг дэмжлээ. Африкт 77, 32 %, АНУ-д 41,  21 % гэсэн үзүүлэлт Обамад байгаа гэнэ.

 


 

Реюньон арлын олдвор Малайзийн сураггүй онгоцных ажээ

 

Нажиб Разак

Фото: Mohd Sohaimi / Zuma / Global Look

 

Реюньон арлаас олдсон онгоцны далавчны хэсэг нь өнгөрсөн онд сураггүй болсон "Боингу-777» онгоцных байна гэж Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулав. “Өнөөдөр 515 хоног өнгөрсний дараа, олон улсын шинжээчид Реюньон арлаас олдсон олдвор нь  MH370 чиглэлийн нислэг хийж байсан онгоцных мөнийг тогтоолоо гэдгийг  би сэтгэл өвдөн  та  бүхэнд мэдэгдэж байна хэмээн  ерөнхий сайд хэлжээ.

 

Уг онгоцыг эзэмшиж байсан Malaysia Airlines компани өөрийн ээлжинд энэ тухай мэдээллийг хүлээн авлаа. Онгоц сураггүй болохыг олж тогтооход чухал зүйл тэр болсон, нууцыг тайлах өөр эд зүйлийг олно гэж найдаж байна хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

 


 

Немцовыг хөнөөсөн этгээд зүүн гараасаа буудсан нь тогтоогдов

 

Борис Немцовыг хөнөөсөн газарт

Фото: Дмитрий Коротаев / "Коммерсантъ»

 

Оросын Мөрдөн байцаах товчооны  томилсон шинжээчид сөрөг хүчний улстөрч Борис Немцовыг алуурчин зүүн гараараа буудсан баллистикийн болон сумны нислэгийг тодорхойлсон шинжээчид  дүгнэв.  Энэ аллагын сэжигтэн Чеченийн Дотоод хэргийн яамны тусгай сумангийн дайчин асан Заур Дадаев  солгой хүн бөгөөд тэрээр баривчлагдсаны дараа хэргээ хүлээсэн байгаад дараа нь мэдүүлгээсээ татгалзсан юм.

 

Мөн мөрдөн байцаагчид хэргийнхээ дараа сууц явсан гэх "ЗАЗ Шанс» гэх машины  суудлаас дарийн ул мөрийг олжээ. Тэд сэжигтэн буудсаныхаа дараа буугаа хажуудаа машины суудал тавьсан нь ийм ул мөрийг үлдээсэн гэж үзжээ.

 


 

Лавровын ширээнд "Seroja» гэсэн хаяг тавьсан байлаа

 

 

Куала-Лумпур хотноо болсон Зүүн өмнөд Азийн орнуудын эвслийн (АSЕАN)  чуулганы сайд нарын уулзалтын дараа болсон гала зоог дээр Оросын сайд Сергей Лавровыг Seroja (Сережа) гэсэн хаягтай ширээний ард суулгажээ. Бүс нутгийн эвслийн аюулгүй байдлын асуудлаар сайд нарын төвшний уулзалт Малайзийн нийслэл Кула-Лампурт болж өнгөрсөн юм.

 


 

Суэцийн сувгийн өргөтгөлийг нээлээ

 

 

Нийтдээ 72 км-н урттай Суэцийн сувгийн шинэ  гольдролын нээлтийн баяр Египетийн Исмалия хотод болж байна. Нээлтийн баяраар  хоёр хөлөг онгоц хоёр сувгаар яван навигацийн гарааг хийх  ажээ. Баяр ёслолд Арабын олон орны лидерүүд, Францын ерөнхилөгч Франсуа Олланд, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас оролцож байна.

 

Сувгийн шинэ гольдролыг  ухах шаардлагын талаар эртнээс ярьж байсан юм. Газар дундын тэнгис, Улаан тэнгисийг холбосон  1869 онд нээгдсэн усан зам нь  хөлөг онгоцнуудыг зөвхөн нэг талын хөдөлгөөнөөр өнгөрүүлдэг бөгөөд шинэ гольдрол нээгдсэнээр, хөлөг онгоцны сувгаар өнгөрөх хугацаа 18 цагаас 10 цаг хүртэл буурч,  хоногт түүгээр өнгөрөх  хөлөг онгоцны тоо 47-гоос 98 хүртэл нэмэгдэх юм.  Шинэ сувгийн нэг онцлог нь  түүний ёроолыг гүнзгийрүүлсэн явдал болж байна. Одоо хамгийн том онгоц ч түүгээр өнгөрөх боломжтой болов. Мөн Египетийн орлого 2023 он хүртэл 5,3 тэрбум доллараас 13,2 тэрбум доллар хүртэл нэмэгдэх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж