Зарим эцэг, эх “Арваннэгдүгээр ангийн хичээлийн хөтөлбөрөөс геометрийг хассан байна” хэмээн цахим орчинд маргаан үүсгээд байгаа. Үүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа. Тэрбээр “Хөтөлбөрөөс ямар нэгэн хичээл хасаагүй. Геометр нь математикийн хичээлд багтдаг. Геометрийг хөтөлбөрийн дагуу бүх ангид үзэж байгаа” гэсэн юм.
Геометр нь дүрсийг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Матемиатикийн нэг үндсэн салбарт тооцогддог. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт зургадугаар ангиас эхлэн геометрийн хичээл үзэхээр тусгасан байдаг юм.
Холбоотой мэдээ