Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв | News.MN

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

Азтай хүмүүс ухаалаг төрдөг гэдэг. Гэхдээ дандаа тийм байна гэж үгүй. Ухаантай байх нь өвлөгдсөн, бас "олдмол" байж болно. Мэргэжилтнүүдийн хэлснээр, хүрээлэн буй орчин таны тархины чадвар, аливааг бодоход нөлөөлдөг. Юутай ч ухаалаг хүмүүсийн дунд нийтлэг байдаг зан байдал бий. Үүнд:

  1. Өөрийн л ажлыг хийдэг

Бусдыг шүүмжлэх, бусдын талаар ярих нь ухаалаг хүмүүсийн хийдэг зүйл биш. Саяхны судалгаагаар ухаалаг хүмүүс ганцаараа байхдаа хамгийн аз жаргалтай байдгийг тогтоожээ. Тэд зожигдоо биш, зүгээр л юманд сатаарахгүй байх нь тэдний бүтээмжийг өндөр болгодог байна.

  1. Хошин шогийн мэдрэмжтэй

Эргэн тойронд байгаа хүмүүсээ инээлгэдэг, жижиг зүйлийг ч хөгжилтэй болгож чаддаг хүн ухаантай байх нь гарцаагүй. Хүн инээлгэнэ гэдэг хүнээс бүтээлч сэтгэлгээ шаарддаг.

  1. Өөртэйгөө ярьдаг

Дэлхийн хамгийн гоц ухаантай хүн Альберт Эйнштейн ч өөртэйгөө ярьдаг байсан гэдгийг мэдэх үү? Өөртэйгөө ярих нь хүний тархийг хурцалж, бодлуудыг эмхэлдэг байна.

  1. Хөгжим их сонсдог

Хүн болгон л хөгжим сонсдог. Гэхдээ хөгжим их сонсдог хүн ухаантай байдаг аж. Үг сонсохоос илүү хэмнэлд дуртай бол та ухаантан.

  1. Их ажилладаггүй

Ухаантай хүмүүс их ажил хийдэггүй. Үнэндээ тэд залхуу байдаг. Ямар нэгэн ажлыг амар аргаар, гэхдээ өө сэвгүй хийх аргыг дандаа олдог.

  1. Байнга хариулт хайдаг

Ухаантай тархи сониуч байдаг. Байнга мэдэхгүйгээ мэдэх гэж хичээдэг. Тэд бас ном их уншиж, тэмдэглэл хөтлөх дуртай байдаг.

  1. Буруугаа хүлээдэг

Хүн болгон төгс биш. Ухаалаг хүмүүс алдаа гаргасан бол тэр дор нь ухаарч алдаанаасаа суралцдаг.

  1. Шоколад иддэг

Та хэрвээ шоколад тогтмол иддэг бол ухаантай юм. Шоколад иддэг хүний тархи илүү ухаантай, хурц болдог байна.

  1. Их ярьдаггүй

Тэд жижиг сажиг хов живэнд орооцолддоггүй. Мэргэжилтнүүдийн олж мэдсэнээр, тэд хов ярьснаас өөрт хэрэгтэй зүйлээ хийхийг илүүд үздэг ба өөрсдөд нь хэрэг болохгүй зүйл байвал ярихаа зогсоодог.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: brightside.me

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aaa 2019-09-12 66.181.167.191

wanna be

Avatar

Зочин 2019-09-12 202.21.107.105

Үүнийг л овтой зальтай ухаантай гэдэг юм ш дээ. Нэг тийм айхтар овтой хүн дээ л гэж ярьдаг. Монголчуудын хувьд тийм хүн л хамгийн ухаантай нь болдог.

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.2

Шаал худлаа тэнэг юм бичихээ боль, шоколад идээд байхдаа яадаг байнаа, тэгвэл чи монголын үхэр оркуудад байгаа нийтлэг шинжүүдийг тоочоод орхи!

Avatar

Зочин 2019-09-12 64.119.20.131

Энэ бүх шинжүүд надад байна. Гэхдээ авгай маань үгүй гээд байна. Ха Ха

Avatar

Зочин 2019-09-12 202.9.43.97

угаасаа бүгд үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж