© AP Photo/Bikas Das
Энэтхэгт нүүрлэж буй байгалийн гамшиг, үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өнгөрсөн долоо хоногт 220 болтол нэмэгджээ. Хэдэн арван хүмүүс сураггүй болсонд тооцогдож байна. Арваад сая хүмүүс гэр оронгүй болсон байна гэж Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
"Энэтхэгийн таван мужид үер усны гамшгаар амь үрэгдэгсдийн тоо 220 гаруй болсон мөн зарим бүс нутагт хэвийн амьдрал алдагдлаа” гэж Дотоод хэргийн сайд Ражнатх Сингх мэдээлэв. Үерт баруун хэсгийн Гужарат, зүүн хэсгийн Баруун Бенгали мужууд бусдаас хүчтэй нэрвэгдээд байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР