“ЗГ-ын зөв үйлд ташуур, буруу үйлд хазаар болно”

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

“ЗГ-ын зөв үйлд ташуур, буруу үйлд хазаар болно”

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тогтоолын төслөө танилцуулав. Үдээс өмнө МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлаар байнгын хороод хуралдаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.


Чуулганы хуралдаанд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэллээ.

Тэрбээр “Монгол Ардын нам сонгуулиа намаа бодсон бол АН-тай хамтарч ажиллах хэрэггүй байлаа. АН-тай гэрээ байгуулаад хэрэггүй гэсэн яриа ч иргэдийн дунд байна.  Ардчилсан намын дарга З.Энхболд та Алтанхуяг буруу ажиллажээ, хамтарч ажиллая гэж хэлж байсан. Таны ой санамж ийм богинохон байсанд  харамсч байна. МАН  Засгийн газарт ажилласан хэдэн сарын хугацаанд  гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, Монгол Улсаа нэг төсөвтэй боллоо.  Дарга нарын данхайсан бүтэц, тансаг хэрэглээг хумилаа. Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөрийг санаачлан баталсан . Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгов. Хууль бус мод бэлтгэлийг зохицуулах эрх зүйн орчинг бий боллоо. Зайсангийн уугуул иргэдийг асуудлыг шийдлээ. 11 мянган хүнийг татварын хэргээс болж байцаалаа. Тавантолгойн асуудлыг шийдсэнгүй. Тавантолгой төсөлд ард түмний биш Ардчилсан намын бүлэглэлүүдийн эрх ашгийг тусгах гэж удлаа. Хөрөнгө оруулагчидтай зүй бус харьцсаны хохирлыг олуулаа амслаа.  Ардчилсан нам хар машиндаа найдаж байгаа бол Ардын нам ард түмэндээ итгэж байна.

Ардчилсан намын хууль бус үйл ажиллагаатай МАН санал нийлээгүй нь гэрээ биелээгүй гэдэг шалтгаанаар засгаас шахан гаргаж байна. Ардчилсан нам ардчилалын 25 жилийн хугацаанд хоёр удаа төр барьж байна. Олуулаа хөгжих биш цөөхүүлээ хөлжих гэсэн дүр эсгэсэн ардчилал дарангуйлагчдаас хортой гэдгийг бодит жишээ Монголд нүүрлэж байна. Цаашдаа Засгийн газрын зөв бодлогод ташуур, буруу үйлдэлд хазаар болж явна. Ардын нам ард түмэнтэйгээ хамт Ардчилсан намын үйл ажиллагаанд хатуу бодлого тавьж ажиллана” гэв.

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж