Энэ жил улсын төсвөөр 40 барилга, орон нутгийн төсөв хөрөнгөөр гурав, концессын гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг нийтдээ 45 цэцэрлэгийн барилгын ажил хийхээр төлөвлөөд байгаагаас 10 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байгаа юм байна. Тухайлбал, шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан III дугаар сургуулийн барилгын ажил дуусч ирэх сард хүлээн авах аж. Мөн 11 дүгээр сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 45 хороо огт цэцэрлэггүй бол шинээр 20 хороонд цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ.
О.САР