Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос Хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. “Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд болсон тэмцээний үеэр залуучууд, насанд хүрэгчид болон мастерс ангиллын тивийн аваргууд тодорсон.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэрэглэлгүй төрлийн Азийн аваргууд тодорч шилдгүүдээ тодрууллаа. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд аваргын алтан медалийг хүртлээ. Түүний хувьд энэ удаа 248 кг-ыг шахаж, дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилж, эх орондоо болсон тэмцээнээс аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр өмнө нь 107 кг-ын жинд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Токио 2020” Паралимпийн наадамд өрсөлдөх эрхийн болзлыг хангаад байгаа бөгөөд энэ онд дахин хоёр тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж