Зүй Ёс намыг бүртгэлээ | News.MN

Зүй Ёс намыг бүртгэлээ

Зүй Ёс намыг бүртгэлээ

Зүй Ёс намыг бүртгэлээ

Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Насанбилэг нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Зүй Ёс нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Зүй Ёс нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 35 дахь нам болж байгаа юм.

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөв хүмүүс 2019-09-12 64.119.21.85

Энэ намыг санаачлагчид нь голдуу Японд төгссөн, боловсролтой залуучууд байна билээ. Олон хүн сайтай муутай байдаг л байх. Гэхдээ япончууд улс төр, бизнесийг харьцангуй цэвэр хийдэг хүмүүс. Энэ залуус Японд байхдаа тэрэнд нь суралцсан бол арай зөв хүмүүс байх аа.

Avatar

mendee 2019-09-12 59.153.85.125

үгүй ерөө намаа ч алд ,35 намууд 3 уулын цаана далд ороосой ууж идэхэд чинь бас Ёс зүйтэй байх хэрэгтэй гэнэ шүү.зүй ёс гэдэг нэр чинь ийм л байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж