Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (МЭХ) нь охид, эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалан ажилладаг, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 гаруй суманд салбар зөвлөлтэй үндэсний хэмжээний иргэний нийгмийн байгууллагын хувьд ТХЗ-ын Зорилт 5 буюу Жендэрийн тэгш байдлыг хангах зорилтын хэрэгжилт чухал гэж үзэн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг олон улс үндэстний хэмжээнд дүгнэн хэлэлцэж чуулах санаачилга гаргасан юм.
Энэхүү санаачилгыг Монгол Улсын засгийн газар дэмжиж, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газартай хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2019 оны 9 сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо санаачлан зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтаар бид эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, улмаар өөрийн орны эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдлүүдийг эрэлхийлж, шийдвэр гаргах түвшинд санал болгох юм.
Холбоотой мэдээ