Бяцхан хүү цэцэрлэгтээ цэнэгтэй гар бөмбөгтэй иржээ

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Бяцхан хүү цэцэрлэгтээ цэнэгтэй гар бөмбөгтэй иржээ

Бяцхан хүү цэцэрлэгтээ цэнэгтэй гар бөмбөгтэй иржээ

Шведийн өмнөд нутгийн Кристианстад хотын нэгэн цэцэрлэгийн ажилтнууд Пүрэв гаригт сэжигтэй зүйл олж илрүүлэн, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хүүхдүүдийн амь насыг аварсан байна.

AFP агентлагийн мэдээлснээр, бяцхан хүү цэцэрлэгтээ цэнэгтэй гар бөмбөг барьсаар ирж, найзуудаа үзүүлэхийг харсан багш нар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Цагдаагийн ажилтнууд хүү энэ зун Кристианстадын гадна байдаг Ринкабигийн буудлагын цэгээс тус “аюултай” зэвсгийг олсон болохыг тогтоосон байна. Цагдаагийнхан тухайн бүс нутгийг хамгаалалтад авч, зэвсгийг аюулгүй болгожээ. Цагдаагийн төлөөлөгч "France Press" агентлагт ярихдаа “Дэлбэрсэн бол хэчнээн хохирол амсах байсныг хэлж мэдэхгүй” хэмээн хэлсэн байна.

Цэргийнхний дасгал сургуулилт хийхдээ ашигладаг дээрх талбай нь ердийн цагт хүмүүст нээлттэй байдаг талаар холбогдох албаны хүн мэдээлснийг CNN уламжилжээ.

Хэргийн газрыг хариуцсан ажилтан Томас Содерберг CNN-ийн харъяа "Expressen" сонинд “Үнэхээр аюултай зүйл. Хэрвээ гар бөмбөг дэлбэрч, эргэн тойронд нь хүүхдүүд байсан бол бүх зүйл муугаар төгсөх байлаа. Миний бодлоор хүүгийн эцэг, эх гэртээ гар бөмбөг байна гэж бодоогүй байх. Бөмбөг дэлбэрэх аюул ойрхон байсан байхыг үгүйсгэхгүй” хэмээн ярьжээ.

Хүүхэд цэцэрлэгтээ гар бөмбөг авчирсан тохиолдол эхнийх нь энэ биш аж. Цэцэрлэгийн нэгэн хүүхэд талбайгаас гар бөмбөг олж, улмаар ангидаа оруулсан байна. Цагдаад дуудлага өгснөөр холбогдох албаныхан тус төхөөрөмжийг аюулгүй болгож байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж