Рианна “Savage X Fenty” шоугаа толилуулав

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Рианна “Savage X Fenty” шоугаа толилуулав

Рианна “Savage X Fenty” шоугаа толилуулав

Рианнагийн иж бүрдэл дотуур хувцасны брэнд Savage X Fenty есдүгээр сарын 10-ны өдөр Нью-Йоркийн загварын долоо хоногийг чимлээ.

Алек Век, Кара Делевин, Жоан Смоллс, жүжигчин Лаверн Кокс болон дуучин Нормани нар уг брэндийн хамгийн сүүлийн үеийн загварыг өмссөн ба тэр өдөртөө “Амазон Фашион”-ээр зарагдаж эхэлжээ. Хэлси, Мигос, Тьерра Вакк, Д.Ж.Калид нарын одод оролцож, үзэгчдийг хөгжөөсөн байна.

Бизнес эрхлэх болсон дуучин өөрийнхөө онлайн дэлгүүрийн хуудаст коллекцоо хийх явцын бичлэгээ тавьжээ. Тэрбээр хэлэхдээ “Savage X Fenty” брэндийн гол зорилго бол эмэгтэйчүүдийг өөртөө үргэлж итгэлтэй байлгаж, өөрсдийгөө тодорхойлоход оршино. Дотуур хувцас зохион бүтээх дүрэм гэж үгүй. Биед эвтэйхэн, бас хүссэнээрээ секси харагдаж болно” гэжээ.

Рианнагийн брэндийн хамгийн их зарагдсан хувцсууд дунд эвтэйхэн гэхдээ загварлаг, чөлөөт өмсгөлтэй байхаас гадна пүүсүү, торон, өргөгддөг хөхний даруулгатай дотуур хувцсууд бий аж.

Savage X Fenty нь Нью-Йоркийн загварын долоо хоногт толилуулсан хоёр дахь шоу юм. Өнгөрсөн жил анхныхаа шоунд олон төрлийн модель, бүр хоёр жирэмсэн эмэгтэй оруулж, дүр төрх дээр их анхаарал хандуулсан хэмээн олноос магтаал хүртсэн билээ.

Энэхүү шоутай хамгийн дөхүү шоу болох “Victoria Secret” загварын шоу нь зөвхөн энэ жил хийгдэхгүйгээр цуцлагдсан байна. Илүүдэл жинтэй болон трансжендер моделиудыг оруулдаггүй гэж ихээр шүүмжлүүлдэг энэхүү шоуны талаар 2018 онд Эд Разек “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Энэ шоу бол зүгээр уран зөгнөл” гэжээ.

Fenty нь тансаг брэндэд тэр болгон байдаггүй маш олон төрлийн өнгөний сонголттой гоо сайхны бүтээгдэхүүн болон маш олон янзын хэмжээтэй хувцасны хэсгээс бүрдэж байгаа юм. Тус брэндээ танилцуулснаар Рианна тансаг брэндийн анхны өнгөт арьстай эмэгтэй эзэн болсон билээ. Fenty брэнд өргөжихийн хэрээр Рианна өөрийн брэндийн мөн чанарыг улам тодруулсаар байна.

Б.ПҮРЭВЗОЛ
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж