Холимог тулааны хөнгөн жингийн аварга, Дагестаны тамирчин Хабиб Нурмагомедов ялалт, ялагдлынхаа харьцааг 30:0 хүргэсний дараа зодог тайлахаар төлөвлөж байгаа тухай түүний аав мэдэгджээ.
Хабибын аав хүүгээ өөрөө дасгалжуулдаг бөгөөд тэрбээр “30:0 гэдэг үр дүн хангалттай. Сүүлчийн тулааныг Москвад зохион байгуулах байх” хэмээн ярьсан байна.
Хабиб өнгөрсөн амралтын өдрөөр Абу Дабид болсон тулаанд Дастин Порьег ялснаар түүний ялалтын харьцаа 28:0 болсон юм. Түүний дараагийн өрсөлдөгч Тони Фергусон юм уу, мэргэжлийн боксын домог гэгддэг Флоид Мэйведер нар байж магадгүй ажээ.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ