Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.06-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм.  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ хуулийн төслийн дараа Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

С.Бямбацогт: Цааш, цаашдаа шударгаар татвар төлдөг байсан баялаг бүтээгч маань шударгаар татвар төлөх нь буруу  юм байна гэсэн ойлголттой болох нь.   Мөн татвараас бултсан, татвар төлдөггүй хүмүүсээ 100 хувь өршөөж байснаас ядаж нэг хувийн татвар авч болох уу.  Татвараа шударгаар төлж байсан хүмүүс яах вэ?

Б.Болор: Хууль өргөн баригдсанаасаа хойш багагүй хугацаанд хэлэлцэгдэж байгаа хууль. Энэ хууль маань өөрөө дэлхийн жишиг. Улс орнууд тодорхой үед авч ашигласан байдаг. Эдийн засаг хүндрэлтэй үед далд эдийн засгаа ил болгож, татварын бааз сууриа өргөжүүлэх зорилготой.

Хэлэлцүүлэг өрнөж байна

 О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж