Төрийн албаны зөвлөлийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр хуралдаанаар “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу төрийн албаны ерөнхий шалгалтын товыг нийтэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд үүрэг болголоо.
Мөн уг хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий төв комиссыг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Шалгалтын бүртгэл аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдаж, Шалгалтыг арваннэгдүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж, арваннэгдүгээр сарын 20-ны хүртэл зохион байгуулахаар болов.
Холбоотой мэдээ