Токио-2020 олимпод оролцох Монгол Улсын тамирчдын хувцасны загварыг танилцууллаа | News.MN

Токио-2020 олимпод оролцох Монгол Улсын тамирчдын хувцасны загварыг танилцууллаа

Токио-2020 олимпод оролцох Монгол Улсын тамирчдын хувцасны загварыг танилцууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “ТОКИО 2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг өнөөдөр /2019.09.12/танилцууллаа. Тус хувцасны загварыг "Мишээл Амазонка" ХХК-ийнхан зохион бүтээжээ.

Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брендийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны наймдугаар сард тус компанитай гэрээг байгуулсан.

Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.

Эх сурвалж: БСШУСЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-12 115.65.93.30

Хувцас яах вэ? бэлтгэл дасгал сургуулилалтаа сайн хийгээсэй дээ, одоо жил хүрэхгүй хугацаа үлдлээ, бөөн сүр болоод л, бөөн мөнгө зарцуулаад л, үр дүн гарахгүй бол яана аа?

Avatar

Зочин 2019-09-12 66.181.191.90

Шинэлэг сайхан санаа гарчээ гэм нь арай л бараан уу үгүй юу. Японд их л халуун байна даа. Манайхан өөрсдөө бор хүмүүс бэлтгэл хийгээд нилээн харласан байна. Тэгээд ямар хүмүүс өмсөх вэ гээд бодоход ёслолын хувцас нь цайвар өнгө байвал зүгээр санагдав.

Avatar

Зочин 2019-09-12 202.126.89.143

Ynziin2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж