Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “ТОКИО 2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг өнөөдөр /2019.09.12/танилцууллаа. Тус хувцасны загварыг "Мишээл Амазонка" ХХК-ийнхан зохион бүтээжээ.
Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брендийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны наймдугаар сард тус компанитай гэрээг байгуулсан.
Токио-2020 Олимп, Паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио Олимп Сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.
Эх сурвалж: БСШУСЯ
Холбоотой мэдээ