Помпео Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг давхар хаших уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Помпео Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг давхар хаших уу?

Помпео Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг давхар хаших уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеог Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө томилох боломжийг авч үзэж байгаа аж. Хэрвээ Помпео Болтоны оронд томилогдвол тэрбээр хоёр албан тушаал нэг зэрэг хаших боломжтой талаар Лхагва гаригт CNN мэдээлжээ.

Трамп засаг захиргааны ажилтнуудтайгаа энэ боломжийн талаар хэлэлцэж байгаа ч асуудлыг хэр нухацтай авч үзэж буй нь тодорхойгүй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Сувгийн мэдээлснээр, 50 жилийн өмнө дээрх хоёр албан тушаалыг нэг хүн хашиж байсан тохиолдол бий аж. Тодруулбал, Генри Киссинжер хоёр жилийн турш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, тус улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Трамп өнгөрсөн мягмар гаригт твиттер хуудастаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцруулсан талаараа жиргэсэн билээ. АНУ-ын Төрийн тэргүүн өнгөрсөн Лхагва гаригт тухайн албан тушаалд таван хүний нэр яригдаж буй талаар мэдэгдсэн ч хэн хэн болохыг нь нэрлээгүй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж