Хөглөрөх хогны дунд жаргалтай гэгч нь инээж, найзуудтайгаа тоглож буй жаал. Хажууд нь байгаа хог түүний эрүүл мэндэд ямар хөнөөлтэйг тэр мэдэхгүй. Учир нь, түүний эргэн тойронд ийм хог байж л байдаг. Энэ бол “Хөрс ба амьдрал” гэрэг зургийн үзэсгэлэнд дэлгэгдсэн зургийн нэг хэсэг.
Хөрсний бохирдлын одоогийн байдал, хөрсний бохирдол нийслэлийнхний эрүүл мэнд, амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2019.09.12/ нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба амьдрал” уралдаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй гэрэл зурагчны 80-аад гэрэл зураг дэлгэгджээ. Тус уралдааныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Уралдааны зорилго нь хөрсний бохирдлын асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх ажээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжлэх ажээ.


















Зочин 2019-09-12 103.229.123.103
БИДНЫ СОНГОСОН ЭРХ МЭДЭЛТЭН УЛС ТӨРЧ ДАРГА НАР МЭДЭЖ БАЙГАА ИРГЭД БИД ХОНЬ ШИГЭЭ Л НОМХОН БАЙЦГААЯЛДАА (МАЛЛУУЛЦГААЯ)
ЧД иргэн 2019-09-12 202.179.27.166
Дандаа л хар бараан гэрэл зурагнууд байх юм даа. Жаахан гэгээлэг байдлаар хүүхэд залуучуудад хандсан зураг алга уу. Эсвэл заавал хар бараан зураг авах ёстой юм уу. Бидний амьдрал гэж муухайдаа дээрээ улцан гээх гээд байна даа.
Зочин 2019-09-12 49.0.212.2
Худлаагаасаа "амьдрал сайхан байна, бүх юм бүтэж байна, болж байна, Хүүкийн нам засгийн маань буян шүү дээ" гээд л ертөнцөөс хоцроод суугаад байх хэрэг үү
Зочин 2019-09-12 202.179.27.166
Бүх юмыг улс төржүүлдэг сориорлоос бид хэзээ салах вэ.. Бид бүгд нэг хөрсөн дээр, нэг агаар амьсгалж байгааг мэддэгч болоосой…инээдтэй бөгөөд өрөвдөлтэй байна.. эсвэл нэг намын хөрс, агаар гэж бас байна уу