Хөглөрөх хогны дунд жаргалтай гэгч нь инээж, найзуудтайгаа тоглож буй жаал. Хажууд нь байгаа хог түүний эрүүл мэндэд ямар хөнөөлтэйг тэр мэдэхгүй. Учир нь, түүний эргэн тойронд ийм хог байж л байдаг. Энэ бол “Хөрс ба амьдрал” гэрэг зургийн үзэсгэлэнд дэлгэгдсэн зургийн нэг хэсэг.
Хөрсний бохирдлын одоогийн байдал, хөрсний бохирдол нийслэлийнхний эрүүл мэнд, амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр /2019.09.12/ нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба амьдрал” уралдаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй гэрэл зурагчны 80-аад гэрэл зураг дэлгэгджээ. Тус уралдааныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Уралдааны зорилго нь хөрсний бохирдлын асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэх ажээ. Үзэсгэлэн есдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжлэх ажээ.
Холбоотой мэдээ