Роберт бага-Дауни
Фото: MediaPunch / face to face / Global Look
Америкийн Forbes сэтгүүлийн гаргасан чансаагаар дэлхийн хамгийн өндөр цалин хөлстэй жүжигчнээр “Өшөө авагч” киноны гол дүрийг бүтээгч Роберт бага-Дауни болжээ. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс эхлэн жилийн дотор 80 сая долларын орлого олсон байна.
Гонконгийн Жеки Чөн 50 сая долларын орлоготой байсан гээд чансааны хоёрт орлоо. Гуравт нь 47 саян орлоготой Вин Дизель, дөрөвт нь Брэдли Купер (41,5 сая), тавт нь Адам Сэндлер (41), зургаад нь Том Круз (40) нар байлаа.
Долдугаар байрыг Болливудын төлөөлөгчид Амитабх Баччан, Салман Хан (33,5) нар хуваалцав. Есөд байгаа бас нэг энэтхэг жүжигчин Акшай Кумар 32,5 сая доллартай байлаа.Топ-10-ын сүүлд 32 саяын ашигтай ажилласан Марк Уолбер бичигджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР