“Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

“Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн эхэллээ

“Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын аварга  шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн энэ сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Жил болгон уламжлал болон зохиогддог тус тэмцээний нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон  Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн нар оролцлоо.

Тэмцээнд нийслэлийн Аврах анги 105,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангийн нийт 16 багийн 128 алба хаагч  тамирчид оролцож, Туул голд буухиа сэлэлт, усанд живсэн нэрвэгдэгчид анхны тусламж үзүүлэх ажиллагаа, уснаас аврах ажиллагаа, тамирчдын бэлэн байдлын үзлэг, аврагчийн цогцолбор дасгал, буухиа гүйлт, нуранги доороос нэрвэгдэгсдийг гаргах, алдагдсан химийн хорт бодисыг аюулгүй болгох гэсэн төрлүүдээр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөх юм.

“Мэргэжлийн аврагч” тэмцээнийг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, сэтгэл зүй төлөвшил дээшлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж