Түүхий эдийн зах зээлийн уналт санхүүчдийн ярих дуртай сэдвийн нэг боллоо гэхээр байгаа юм. Тэд олон янзаар олон ч шалтгаан гарган тайлбарлаж байна. Эрэл уналаа л гэнэ. Хятадын хэрэглээ багаслаа л гэнэ. Гэхдээ гол шалтгааны нэг нь АНУ-ын Холбооны нөөцийн систем (Төв банкны ажил үүргийг гүйцэтгэх, АНУ-ын арилжааны банкуудын системт төвлөрсөн хяналт хийх зорилгоор 1913 онд байгуулагдсан бие даасан холбооны агентлагийг ингэж нэрлэдэг, ХНС буюу ХН) гэж зоригтой хэлж болох байх.
Түүхий эдийн актив одоо ерөнхийдөө 13 жилийн хамгийн доогуур хэмжээгээр зарагдаж байна. Нефтийн үнэ хаврын сэтгэлтийнхээ дараа дахиад л доошилж байна. WTI нефтийн баррель нь 52 долоо хоногийн доод үзүүлэлтээсээ дөнгөж нэг центээр илүү үнэтэй болов. Түүний жилийн уналт нь 50 хувь байлаа. Нефтийг дагаад аж үйлдвэрийн металлууд үнээ алдаж байна. Мөнгө, санхүүгийн салбарын Bill Bonner via Bonner & Partners компанийн нэр хүндтэй шинжээчид энэ бүгдэд хэтэрхий их хэмжээний хэвлэгдсэн доллартай Холбооны нөөцийн систем буруутай гэж үзлээ. Ингэж хэлснийг өнгөц харвал зөрөлдөөнтэй мэт. Хямдхан мөнгө дуусахаар хямдхан түүхий эдийн эрин дуусна гэж байсан юм. Гэтэл тэгсэнгүй.
Учир нь хямд санхүүжилт нь нефть ийм үнэтэй байхад ажил үйлсээ аль эрт зогсоох ёстой байсан нефть олборлогч нарыг амьдруулж байна. Ийм маягаар ХН нь нефтийн зах зээлийн “баавгайн” хандлагыг дэмжиж буй болж байна.
Яг ийм байдал нүүрсийн компаниудад ирсэн байгаа. Өмнөх дөрвөн жилийн хамгийн доод төвшнөөс нүүрсний үнэ 70 хувиар унаад байна. ийм байдалтай байхад нүүрс олборлогчид санхүүгийн гачигдалд оролгүй яахав.
Коксжсон нүүрсний томоохон үйлдвэрлэгч Alpha Natural Resources компанийг жишээ болгон аваад үзье. Түүний хувьцаа нь Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үнийн жагсаалтаас хасагдаад байгаа. Тайлбар нь “ер бусын бага үнэ”.
Бас нэг тод жишээ. АНУ-ын Алабама муж улсын нүүрсний Walter Energy компани долдугаар сарын 15-нд дампуурлын үйл ажиллагаагаа эхлүүлснээр зарлав.
Яг ийм адилхан байдал аж үйлдвэрийн металл зэстэй тулгарч байна. Зэс нь гэр орон, офис, цахим бүтээгдэхүүн, автомашинд хэрэглэгддэг болохоор зэсийн үнийн уналт нь дэлхийн эдийн засгийн уналтыг зааж байна гэж болно. Ер нь бол дэлхийн томоохон банкнуудын бодлогын улмаас эдгээр дүгнэлтүүд нь бүрхэг харагдаж байгаа л даа.
Дашрамд дурьдахад, Goldman Sachs банкны шинжээч тун саяхан зэсийн үнийн талаар дүгнэлт хийхдээ, түүнийг ирэх жилийн сүүлчээр 18 хувиар, 2018 оны төгсгөл рүү 44 хувиар унасан байна гэжээ.
Ингэхэд яагаад дэлхийн эдийн засаг сүйрч байна вэ?
Дахиад л үүний буруутан нь ХН гэж зоригтой хэлж болох. Эдийн засагт сэргэлт харагдахгүй бол нөөцийнхөн хичнээн ч удаа хамаагүй статистикийн мэдээг өөрчлөн олон нийтийн сэтгэл зүйгээр тоглож чадна. Эдийн засгийг сэргээхийн оронд нөөцийнхөн түүний дүрийг эсгэж байна. Энэ бүгд их энгийн. Компаниудад хямд мөнгө өгсөн, тэд ч дуртайяа хямд мөнгө авцгаасан. Компанид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн олборлолтоо ихэсгэлээ. Гэхдээ хэн ньч эрэлт нь саналаа гүйцэхгүй байгаа анхаарахгүй явна. Мөнгөөөр зодож эрэлтийг өөрчилж болохгүй нь мэдээж.
Энэ бүгдийн үр дүнд нь бид илүүдэл үйлдвэрлэлтэй тулгарлаа. Мөнгө чангарч, зах зээл сул тоглогчдоос цэвэрлэгдэх хүртэл хүлээхээс өөр аргагүй. Тэр үед л байдал тогтворжих нь ойлгомжтой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР