“Евроазийн Эдийн Засгийн Интеграцийн Сорилтууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр МУИС-ийн Номын санд зохион байгууллаа. Энэхүү хурлыг МУИС-ийн Эдийн Засгийн Хүрээлэн болон ОХУ-ын Гайдар сан хамтран зохион байгуулж буй бөгөөд Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам, ОХУ дахь Монголын Элчин сайдын яам дэмжин ажиллалаа.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын асуудал нь эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд болон төр засгийн удирдах байгууллагуудын анхаарлыг ихээхэн татаж байна. Тиймээс “Евроазийн Эдийн Засгийн Интеграцийн Сорилтууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Орос улсын эзлэх байр суурь; Монгол-Оросын хоорондох худалдааны асуудал; Европын холбоо, Финлянд, Хятадын туршлага сургамж; Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагаа; Евроазийн бүс дэх эрчим хүчний хамтын ажиллагаа; Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын өнөөгийн байдал; уг төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны сорилт, үйл явц, хэрэгжүүлэх механизм гэх мэт олон асуудлыг хэлэлцлээ.
Мөн энэхүү хуралд Гайдар сангаас эрхлэн гаргасан Оросын хөгжлийн түүхэн цаг хугацаа, туршлагын талаарх сургамжийг өгүүлэх Егор Гайдарын “Зөвлөлт гүрний мөхөл” номын нээлт боллоо.
Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд судлаачдын ажлын цар хүрээ улам тэлэн өргөжиж, судалгааны олон олон асуудал урган гарч, судалгаа шинжилгээний арга зүй улам шинэчлэгдэн сайжирч, бодитой, хэрэглээтэй олон шийдэл гарсан.
Эх сурвалж: МУИС
Холбоотой мэдээ