Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нүхэн жорлонд 42 настай эрэгтэй согтуудаа унасан хэрэг өчигдөр /2019.09.11/ гарчээ. Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид аврах олс ашиглан гаргасан байна.
Эргэн сануулахад, есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн аравдугаар хороонд нэг ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Ийм тохиолдол өмнө ч бас хэд хэдэн удаа гарч байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ