Хятадад шатсан барилга дахь хөргөгчөөс эх, хүү хоёрын цогцос олджээ | News.MN

Хятадад шатсан барилга дахь хөргөгчөөс эх, хүү хоёрын цогцос олджээ

Хятадад шатсан барилга дахь хөргөгчөөс эх, хүү хоёрын цогцос олджээ

Хятадад шатсан барилга дахь хөргөгчөөс эх, хүү хоёрын цогцос олджээ

Хятадын Өмнөд Чунчён мужийн Чионан хотын таван давхар барилгад өнгөрсөн Лхагва гариг (2019.09.11)-т гал гарч, нэгэн тоотын хөргөгчнөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олджээ. Тус тоотод 62 настай эмэгтэй 35 настай хүүгийн хамт амьдардаг байсан аж. Тэдний биеэс гэмтэж бэртсэн шинж тэмдэг илрээгүй байна. Гал өглөөний 05.22 цагт гарсан бөгөөд гал сөнөөгчид галыг унтраахад 40 минут зарцуулжээ.

Гал сөнөөгчдийн мэдээлснээр, тус тоотын зочны өрөөний голд унасан, шатсан хөргөгч дотроос дээрх цогцсууд олдсон байна. Гал сөнөөгчид гал гарах шалтгаан болсон байж болзошгүй шатамхай шингэний сав олжээ. Гэрийн эзэн тусдаа амьдраад олон жил болсон байна.

Цагдаагийнхны мэдээлснээр, тус тоотын хаалга гинжтэй, цоожтой байжээ. Хэн нэгэн хүчээр эвдэж орсон шинж тэмдэггүй, хяналтын камерын бичлэгээр тэднийд хэн ч зочлоогүй нь тогтоогдсон байна. Хөршүүд нь тэднийхээс байнга хэрэлдэж буй дуу чимээ сонсдог байсан тухайгаа цагдаагийнханд ярьжээ. Талийгаачдын цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний албанд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: KOREA TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж