“iPhone 11 Pro”-ийн загвар нүхнээс айх өвчтэй хүмүүсийг зэвүүцүүлж байна | News.MN

“iPhone 11 Pro”-ийн загвар нүхнээс айх өвчтэй хүмүүсийг зэвүүцүүлж байна

“iPhone 11 Pro”-ийн загвар нүхнээс айх өвчтэй хүмүүсийг зэвүүцүүлж байна

“iPhone 11 Pro”-ийн загвар нүхнээс айх өвчтэй хүмүүсийг зэвүүцүүлж байна

Дэлхийн ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Apple” компани мягмар гаригт /2019.09.10/ таван төрлийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ. Тус компани жил бүр болдог уламжлалт арга хэмжээнийхээ үеэр iPhone 11, 11 Pro, 11 Pro Max гар утсуудаас гадна “Apple Watch” ухаалаг бугуйн цаг, шинэ загварын “iPad” зэрэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан.

Харин “iPhone 11 Pro” гар утасны загвар нь “trypophobia” буюу “нүхнээс айх” эмгэгтэй хүмүүсийн зэвүүцлийг ихэд хүргэж байгаа гэнэ. Энэхүү утасны арын гурван камер болон гэрэл, микрофон нэг дор ойрхон байрласан нь ийм төрлийн эмгэгтэй хүмүүст эвгүй харагдаж байна гэсэн гомдол ихээр иржээ.

“Trypophobia” буюу “нүхнээс айх эмгэг” гэсэн нэр томъёо нь анх 2005 онд “Reddit”-ийн цахим хэлэлцүүлгийн үеэр гарсан бөгөөд үүнээс хойш цахим сүлжээнд өргөн тархсан юм.

Олны танил хүмүүсээс ч ийм эмгэгтэй хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд “Америкийн аймшигт түүхүүд”  цувралын жүжигчин Сара Паулсон, загвар өмсөгч Кендалл Женнер нар ийм эмгэгтэй гэдгээ хэлж байжээ. Их Британийн Эссексийн их сургуулийн доктор Джефф Коул болон түүний хамтрагч профессор Арнольд Вилкинстэй хамтран энэ эмгэгийн талаар анхны бүрэн судалгааны ажлыг хийж байсан аж.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b 2019-09-12 103.57.92.73

niitlelee bichihdee bodoj bichmeeriin nvhnees aih emgegtei ch geh shg emgeg gj yu gdgee mdej bgamu chvs hrn bur durgu hurged haycla vg helleg zuv songoj meddgu malud iim niitlel hj suuj ydg bn ** ergu sdanud mn hutsad bhin

Avatar

Очироо 2019-09-12 202.55.191.130

Монгол хэлэнд сэтгэлзүйн хэдэн мянган эмгэгүүдийг орчуулж, хөрвүүлэхэд тохиромжтой хэллэгүүд байдаггүй. Яагаад гэвэл хэдэн жилийн өмнөх судалгаагаар нийт иргэдийн 25% нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэж тодорхойлогдсон. Бид өөрсдөө сэтгэлзүйгээ анхаардаггүй, сэтгэцийн эмгэгтэй гэдгээ ч мэдээгүй, тоодог ч үгүй хүмүүс шүү дээ.

Avatar

Зочин 2019-09-12 202.9.43.161

сэжгийн п***а вэ

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.2

Аалзны нүднүүд шиг л юм байна

Avatar

Зочин 2019-09-12 202.9.43.36

Bi ih aidiishde ot garj ireh gej bga yum shig muuhai haragdaad bdiin

Avatar

Зочин 2019-09-12 64.119.16.208

камерын тоогоо нэмээд л iphone 11 загвар гарлаа хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж