Дэлхийн ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Apple” компани мягмар гаригт /2019.09.10/ таван төрлийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ. Тус компани жил бүр болдог уламжлалт арга хэмжээнийхээ үеэр iPhone 11, 11 Pro, 11 Pro Max гар утсуудаас гадна “Apple Watch” ухаалаг бугуйн цаг, шинэ загварын “iPad” зэрэг бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан.
Харин “iPhone 11 Pro” гар утасны загвар нь “trypophobia” буюу “нүхнээс айх” эмгэгтэй хүмүүсийн зэвүүцлийг ихэд хүргэж байгаа гэнэ. Энэхүү утасны арын гурван камер болон гэрэл, микрофон нэг дор ойрхон байрласан нь ийм төрлийн эмгэгтэй хүмүүст эвгүй харагдаж байна гэсэн гомдол ихээр иржээ.
“Trypophobia” буюу “нүхнээс айх эмгэг” гэсэн нэр томъёо нь анх 2005 онд “Reddit”-ийн цахим хэлэлцүүлгийн үеэр гарсан бөгөөд үүнээс хойш цахим сүлжээнд өргөн тархсан юм.
Олны танил хүмүүсээс ч ийм эмгэгтэй хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд “Америкийн аймшигт түүхүүд” цувралын жүжигчин Сара Паулсон, загвар өмсөгч Кендалл Женнер нар ийм эмгэгтэй гэдгээ хэлж байжээ. Их Британийн Эссексийн их сургуулийн доктор Джефф Коул болон түүний хамтрагч профессор Арнольд Вилкинстэй хамтран энэ эмгэгийн талаар анхны бүрэн судалгааны ажлыг хийж байсан аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ