Ганц цэцнээс 76 тэнэг дээр | News.MN

Ганц цэцнээс 76 тэнэг дээр

Ганц цэцнээс 76 тэнэг дээр

Ганц цэцнээс 76 тэнэг дээр

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо танхимдаа халаа, сэлгээ оруулж, 13 сайдаа өөрчилж, мөн Либерал ардчилсан намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг сольжээ. Япон бол Гүйцэтгэх эрх мэдэл нь том, Ерөнхий сайд нь танхимаа мэддэг, шүүх засаглал нь парламент болон Засгийн газраасаа хараат бус бие даасан үндсэн хуульт улс. Харин Монголд өөр. “Тохиролцоо”-ны Засгийн газартай, Засгийн газар нь зуун хувь давхар дээлтэй, Ерөнхийлөгчийн оролцоо их, шүүх засаглал нь нэгдүгээр хүнээс шууд хамааралтай, саармаг тогтолцоотой.

Хамгийн сүүлд гэхэд Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах кноп дарсан МАН-ын гишүүд ЖДҮХС-гаас жигд хүртээмжтэйгээр зээл авсан хэрэг тохиролцооны Засгийн газрын болоод тогтолцооны гажуудлын тод жишээ. Үндсэндээ, У.Хүрэлсүхийн засаг Ерөнхийлөгчийн “хараат”, Г.Занданшатарын УИХ бүрэн барьцаатай байгаа нь саармаг тогтолцооны алдаа. Энэ алдаа завхралыг засахын тулд Ардын намын үнэмлэхүй олонх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр бүтэн зунжин ажиллаж, ард түмнээсээ санал асуухаар УИХ өчигдөр /2019.09.11/ ёсчилсон.

Тэгэхээр том хаантай болох уу эсвэл тогтолцоогоо боловсронгуй болгох уу гэдгийг эцэст нь ард түмэн шийдэхээр болж байна. Харамсалтай нь, ямбыг нь эдэлж яваа Ардын нам ялыг нь ард түмэнд үүрүүлэхээр болсон нь энэ юм.  

Хоёр туулай хөөж, гучин жил хямарсан тогтолцоогоо өөрчлөх, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, ардчиллаа, үг хэлэх эрх чөлөөгөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоо авч үлдэх эсэх эгзэгтэй, хариуцлагатай мөч  бидний өмнө байна гэсэн үг. Товчхондоо, Монгол Улс өмнө нь тусгаар тогтносон улс байх эсэхээ бүх ард түмнээсээ асууж байсан бол эхоёр дахь удаагаа бүх ард түмнээсээ тусгаар улсаа хамгаалж үлдэх эсэхийг асууна.

УИХ угаасаа нэр хүнд муутай. Дээр нь МАН-ын үнэмлэхүй олонхын боов, шоов, жаран тэрбум, ЖДҮ-гийн хэрэг явдал Монголын парламентыг бүр шавар шавхайтай нь хутгасан. Гэвч, Д.Гантулгын хүчингийн хэрэг, Д.Муратын “боов шоов”-ны хэрүүл, ЖДҮ-чид, жаран тэрбумчдын томоохон хулгай, луйвар тогтолцооны гажуудлаас гадна хувь хүний өөрсдийнх нь ёс зүйн асуудал. Тэр тусмаа тогтолцооны гажуудлаас болоод Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэвэл хүүхэд ч үүнд итгэхгүй биз. Хүүхэмсэг зангаасаа болоод Д.Гантулга өөрөө ширээн дээрээс унасан. Давхар парламентын нэрийг баастсан. Харин тогтолцооны гажуудал нь ЖДҮ, жаран тэрбумын хэрэг хийгээд өөрсдийнхөө ЖДҮ-чидтэй хариуцлага тооцож чадахгүй дүлэгнэж байгаа У.Хүрэлсүхий нам,  барьцаатай, бөлдөгтэй УИХ мөнөөсөө мөн.

Нөгөө талаар, Монголын парламент муу гэвэл, тэнд бас сонгогчдын буруу ч бий. Гурил будаа, сав суулга, арав, таван цааснаас сонголтоо, саналаа арилжаалдаггүй, ядахнаа л Жүдогийн Сумъяа, чөлөөтийн Сумъяагаа ялгаж мэддэг бол  “бөх бол төр” байхгүй  байлаа. Даанч, монголчуудын тэн хагас нь хар масс. Хар масс  бол цагаан цаас нь үнэн. Цагаан цаасан дээр "Ерөнхийлөгчийн засаглал мандутгай" гэж бичих амархан биз. Харин энэхүү санал асуулгад ардчилал, эрх чөлөөндөө хайртай бүхэн оролцож, оролцоогоороо парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй болжээ.

Ардын намын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмнээс санал асуулга явуулахаар шийдсэнээрээ одоо тэд “орших уу, эс орших уу”-гаа шийдэх ёстой болж байна, бас.  ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэх үед намын дарга У.Хүрэлсүх чуулганы танхимд  бараагаа ч харуулаагүй. Энэ нь  улс төрийн шалтгаантай байв уу, дарамттай байсан уу гэдгийг мэдэхгүй. Гэвч, тэр өөрөө парламентын засаглалын дэмжинэ гэдгээ аль эрт ард түмэндээ зарласан билээ.

Ямартай ч, улс төр, эдийн засагт реформ хийх том амлалт авсан Ардын намын дарга, ордны хананд зургаа өлгөх биш, түүхэнд нэрээ “сийлэх” асар том амбицтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мөрөөдөл лав талаар өнгөрөх нь. Түүнд одоо жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэгээд ч түүхэнд нэрээ үлдээх гол боломжоо ард түмнээс асуухаар шийдчихлээ.

Хэрэв ард түмний санал асуулгаар ҮХНӨ унавал Ардын нам парламенттайгаа хамт унана. У.Хүрэлсүхийн засаг огцорно. Улс орны ирээдүйд эрсдэл үүснэ. Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал ч яригдана. Тиймээс МАН-ынхан АН-тай  яг одоо гар барихгүй бол Монголын нэн шинэ түүхээс  тэд адилхан арчигдаж мэднэ. Тэгээд ч Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд Х.Баттулга ялна гэж хэн хэлсэн юм бэ. Манай попын хаан Ж.Батзандан жинхэнээсээ “хаан” болбол яах вэ.  Сүүлийн үеийн “Сант Марал”-ын судалгаагаар топ 10 улстөрчийн тоонд байнга багтаж яваа хүн шүү дээ.

Тиймээс ганц цэцнээс 76 тэнэг дээр. Аравдугаар сарын 30, 31 бол монголчуудын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах, эрх чөлөөтэйгөө үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай өдрүүд юм. Арав таван цаасаар саналаа худалддаг шигээ  хариуцлагагүй, хайнга хандвал ард нь авторитори дэглэм, ШХАБ хүлээж байгааг сана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

teneg 2019-09-12 103.229.121.36

ugaasaa 76 hulgaichaas neg tstesten deer. harin Chinggis haan shig huniig oloh asuudal hetsuu bn.

Avatar

иргэн 2019-09-12 66.181.181.164

ҮНЭХЭЭР ПАР-ТЫН ЗАСАГЛАЛ ХЭРЭГГҮЙ БОЛОХ НЬ ӨНГӨРСӨН 30 ЖИЛД ХАНГАЛТТАЙ ХАРЛАА ҮЗЛЭЭ АРД ТҮМЭН ЯДУУРЧ УЛС ОРОН ӨРӨНД ОРОХЫГ ХАРЛАА ОДОО ГҮЙЦЭЭ 76 ТЭНЭГЭЭС НЭГ ЦЭЦЭН БАЙСАН НЬ ХАМААГҮЙ ДЭЭР

Avatar

Зочин 2019-09-12 202.21.122.166

Ер нь нэг байна уу олон байна уу гэдгийг яаж шийдэх нь монголчууд бидний сонголт. хаант засаглалтай, нэг удирдлагатай байлаа гээд уруудах зүйл нээх байдаггүй байх гэж хувьдаа боддог. Хаан нь улсаа хөгжүүлээд сайхан амьдраад болоод байгаа олон улс орон байгаа биздээ.ерөнхийлөгчийн засаглалтай баян улс орон бас сайхан амьдраад болоод л байна ш дээ. Манай энэ олон гишүүн гэсэн нэр зүүсэн гарууд чинь хэзээ ч ард түмэнд сайхан амьдрал боломж олгоно гэж байхгүй лав ойрын хэдэн жилдээ. Дүлийдээ найдаж?

Avatar

Зочин 2019-09-12 150.129.143.31

Tus tusiih n ajiliig l sain hiilgemeer baina. Teneg n tenegteed tsetsen tsetserheed l . Manaid teneg n tsetserheh geed l tsetsen n tenegteed l baih yum

Avatar

1 2019-09-12 96.231.209.95

HUUEE GANTS TSETSEN NI HAMAAGUI DEER BAIHGUI YADGIIN BE. GARCHIGAACH ZUV UGCH CHADAHGUI BJ

Avatar

Зочин 2019-09-12 66.181.161.91

Ан.Ман энэ 2 нам одоо хангалттай монгол улсаар тоглолоо.ард.түмэн залхлаа.хэмжээ нь болсон шүү дээ

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.2

Хүрэлсүх чинь өөрөө жидүү шааасан биздээ, жидүүгээс зээл аваад төрсөн дүү махны ченж наймаачнаар эргэлдүүлж байгаа шүү, хүүкийг магтан дуулаад байгаа үхэр оркуудаа

Avatar

Иргэн 2019-09-12 202.126.89.181

Уго Чааваас, эсвэл Мугабе, Пол Пот, Гитлер шиг хүн гарвал яах вэ, аан??? 76 мангуутайгаа байлдаж байвал дээр биш үү

Avatar

Зочин 2019-09-12 66.181.179.142

76 тэнэгмнь оюуны жаахан ч гэсэн сүвтэй бол ч

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.2

76-гийн 66-г сонгосон оркууд өөрсдөө оюуны сүвээ нээхгүй яацарсийм

Avatar

оюун 2019-09-12 112.72.12.7

Наад 76 чинь дахин идэж ууж чадхаа болино гээд сандарцгаад байна у?

Avatar

Зочин 2019-09-12 202.179.27.60

Ерөнхийлөгчийн засаглалтай оронд их хурал байдаг билүү юу билээ? Байдаг шиг санагдах юм.

Avatar

Зочин 2019-09-12 182.160.36.204

ЧОЙБАЛСАН ШИГ а******н МАНГАС ГАРЧ ИРВЭЛ ЯАНА.БУРУУ ЯВБАЛ ПОЛ-ПОТ МАО СТАЛИН ШИГ БОЛМОЙ.ЯАХАВ?

Avatar

ЗОЧИН 2019-09-12 202.9.42.191

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ БУЮУ НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТОХ БОЛОМЖИЙГ ОЛГОВОЛ АРД ИРГЭД ӨӨРСДӨДӨӨ ГОМДОХ ХЭРЭГТЭЙ БОЛНО ДОО. ГОМДОХ Ч БАГАДАНА. ХАРАМСААД БАРАХГҮЙ МАШ МУУ ЗҮЙЛ БОЛНО…ОДОО 1 ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТСОН УЛС ОРОН ЯМАР БАЙГААГ САЙН ХАРЦГАА………………………………

Avatar

Өвгөн 2019-09-12 103.212.116.220

Парлментийн засаглал бол өнөөгийн бидний оновчтой зөв сонголт. Төр засгийн тоготолцооны оновчтой зөв сонголт үүнээс өөр бидэнд үгүй.
Ерөнхийлөгчийн засаглал бол бидний геополитик болоод нийгэм улс төрийн оршин тогтнох бие даасан байдалд тиймч оновтой шийдэл биш.

Avatar

Зочин 2019-09-12 202.9.42.96

za zo odoo yu ch geed nemergui. tulga axiin sheesiig duustal ni duslaar ni doloono doo xexexe

Avatar

Зочин 2019-09-12 103.229.123.103

ХУЛГАЙЧЫН ДОТООД ХОРМОЙ ЧИЧИРЧ БАЙДАГ ЯМАР ХУЛГАЙЧ НЬ САНДРААД БАЙНАА ШООВ НЯМСҮРЭЭН .

Avatar

Зочин 2019-09-12 103.229.123.103

ХУЛГАЙЧЫН ДОТООД ХОРМОЙ ҮРГЭЛЖ ЧИЧИРЧ БАЙДАГ ГЭДЭГ ЯМАР ХУЛГАЙЧ НЬ ИНГЭЖ САНДРААД БАЙНАА ШООВ НЯМСҮРЭЭН ЮУ ЮУГҮЙ ЗАСАГЛАЛ СОЛИГДОХ ГЭЭД БАЙНА УУ ?

Avatar

dd 2019-09-12 202.131.254.170

Ene Yoronhiilogchiin zasaglaliig demjeed bga hooson tolgoilson nuhduud hervee olon baival yahuu ted erguu teneg shigee mongoloo erh choloogoo aldahah hurgevel yahuu. Lav zugeer suugaad harahgui shvv

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-09-12 202.131.227.51

Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн. Үлдсэн 20 хувийн санал нь хадам ахын хакер ажиллагаа. Жанхуу бол үймээн самуун дэгдээж байгаад Ерөнхийлөгчийн засаглал тогтоох ганцхан хүсэлтэй. Шоронд орохгүй байх цорын ганц зам нь ердөө энэ .Түүнд өөр сонголт үгүй. Самарч байж л шоронгоос зугтана. Жанхууг үндсэн хуулийг зөрчсөн, улс эх орны тусгаар тогтнолд аюул учруулсан хэргээр нэн даруй огцруулж шоронд хийх хэрэгтэй !!!

Avatar

ШУДАРГА 2019-09-12 183.81.171.2

ТАРХИ УГААЛТАА ГЭЖ НЭГИЙГ ОЙЛГУУЛАХ ГЭЖ НӨГӨӨГ НЬ ХАРЛУУЛНАА ГЭЖ ,,ИХ Л САНДРАЛДЖ БАЙГАА ЮМ БАЙНА,, ЭНЭ ДУНДААС АРД ТҮМЭН ХОЖИХ ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ ГЭДЭГ Л БАЙНА . МАН БОЛ ДАМПУУРСАН , ТОЛГОЙН БӨӨСТЧИХСӨН ИЙМ НӨХӨДҮҮД ДАМПУУРАХ Ч ЁСТОЙ, ЭД 2016 ОНД ГАРЧ ИРЭЭД ЁСТОЙ СҮЙРҮҮЛЖ ӨГЛӨӨ, УЛС ОРНОО ,

Avatar

z 2019-09-12 66.181.182.213

76 l******d yu bolgoloo uls orniig ymar ch baisan oiriin heden jildee eronhiilogchiin zasaglaltai baisan n deer shuu

Avatar

Зочин 2019-09-12 103.229.123.27

Ганц хулгайч нь дээр гэж бодоод байгаа улсуудад хэлэхэд хамгийн том луйварчингаа сонгочихоод улсаараа худалдагдчихсан байвал яах вэ, сайн муутай олон хүн шийдвэр гаргахад оролцож байгаа тулдаа тусгаар улсаа хамгаалж байгаа байх даа.

Avatar

зочин 2019-09-12 202.21.111.10

МАН ЯМБЫГ НЬ ЭДЭЛЧЭЭД ЯЛЫГ НЬ АРД ТҮМЭНД 30 ТЭРБУМЫН БОНУСТАЙГААР ҮҮРҮҮЛЛЭЭ ДЭ.

Avatar

ИРГЭН 2019-09-12 66.181.165.246

76 ХУЛГАЙЧТАЙ БАЙСНААС 1 ХУЛГАЙЧТАЙ БАЙСАН НЬ ДЭЭР.

Avatar

Зочин 2019-09-12 103.229.121.65

ӨМБҮҮ НАРТ ДАРАНГУЙЛАГЧ Л ЗОХИНО. ТЭД ДАРАНГУЙЛАГЧААС ӨГӨХ БЭЛЭН ӨВСИЙГ ИДЭХИЙГ МӨРӨӨДНӨ, МӨӨРНӨ

Avatar

иргэн 2019-09-12 192.82.66.152

Үнэн шүү.Баттулга Хүрэлсүх огцрох ёстой.Төрийг жинхэнэ бантан болгож байгаа нөхдүүд тө засаг удирдах эрх ёс зүй байхгүй шүү.Огцортол тэмцье Монголчуудаа.МАН АН -н сайн талуудыг дэмжээд явахад ямарч байсан Монгол улс тусгаар тогносон бүрэн эрхт улсаа хадгалж чадна.МАН-н дарга өөр хүн болсон цагт зөв явна гэдгийг энэ гишүүд дэмжигчид нь мэдэрч ухаарч урагшаа хардаггүй юм байхдаа.76 гишүүнтэйгээ л хэрэлдээд явах нь маш зөв.

Avatar

Зочин 2019-09-12 103.111.68.3

Ерөнхийлөгчийн засагтай болж байж энэ улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйд реформ болно. Сайн муу нь дараа нь яригдана. Парламентын засаглалыг бол хангалттай туршиж, хангалттай авлигачдыг төрүүлж, хангалттай цаг хугацааг өнгөрөөлөө. Монгол Улс хөгжсөнгүй Баттулга нь байна уу, Баяр нь байна уу хамаагүй, олон нийт Ерөнхийлөгчийн засаглалыг хүсч байна. Монгол төрийг бий болгож, моэголчуудаар монголыг нь удирдуулахгүй гэсэн эрлийзчүүд Баттулга хаан болох гэлээ гэсэн явцгүй явуулга хийж байна

Avatar

Иргэн 2019-09-12 59.153.115.169

ЖДҮчид төр удирдана гэж байхгүй шүү

Avatar

Зочин 2019-09-12 49.0.212.2

Хүрэлсүх чинь өөрөө жидүү шааасан биздээ, жидүүгээс зээл аваад төрсөн дүүгийнхээ махны ченж наймаачдаар эргэлдүүлж байгаа биздээ

Avatar

зочин 2019-09-12 67.180.129.0

Ганц хулгайчийг чинь гадна, дотныхон дор нь
тэжээчихнэ. 76 хулгайч бол би бага авсан, чи их авсан гэж хэрэлдсээр байгаад тэсээд үлдэж мэднэ шүү.

Avatar

Баатар ван 2019-09-12 78.221.13.221

Энэ парлиаиентын засаглалыг дэмжээд байгаа улсууд өөрсдөө хэзээ ч ерөнхийлөгч болж чадахгүй гэдгээ мэдэж байгаа улсууд л даа. С.Эрдэнэ бол ял эдэлж байсан болохоор нэр дэвших эрхгүй. Тийм болохоор парламентын гишүүн байж хэдэн төгрөг яаж хумслах вэ гэсэн хэдэн улс төрч нэртэй луйварчдын санаа. Хоёр их гүрэн эзлээд авчина гэдэг сайхан шалтаг яриад мэдлэггүй ард түмнээрээ тоглоод суухаа болих хэрэгтэй. Манай улс ямар Тайван, Гонконг шиг улс биш. НҮБ-ийн бүрэн эрхэт гишүүн улс гэдгээрээ бусдаас өөр

Avatar

Зочин 2019-09-12 103.9.89.18

75 луйварчдаас ганц цэцэн нь дээр

Avatar

zochin 2019-09-12 203.217.138.2

Ганц цэцэн нь дээр

Avatar

Зочин 2019-09-12 103.229.123.27

Цэцнээ олж сонгож чадах уу гэдэг нь хамгийн том асуудал л даа. Хамгийн том луйварчингаа сонгочихоод улсаараа худалдагдчихсан байвал яах вэ

Avatar

333 2019-09-12 66.181.160.49

УЛС ОРНЫ ХӨГЖИЛД НЭМЭРТЭЙ БОЛ ШХАБ-Д ЭЛСЭХ Л ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ГЭЭД ХАДНЫ МАНГАА ШИГ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ. АНУ, ОХУ ГЭЭД БҮГД Л БОЛГООД БҮТЭЭГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-09-12 203.91.115.43

Зөв л юм бичжээ, дэмжиж байна шүү энэ үзэл бодлыг. Яалт ч үгүй ерөнхийлөгчийн засаглал хувь хүнээс асар их хамааралтай эрсдэлтэй сонголт мөн. Монголчууд бид өөрсдөө тэнэг хүмүүс тэнэг хүмүүсээс цоо шинэ ухаантан төрөх нь ховор л болов уу, тэнэг ч гэсэн тэхий дундуур нь шийдээд явмар аядаж байвал дээр байхаа.

Avatar

mangar 2019-09-12 103.229.121.36

chi ooriigoo teneg gej bodoj baigaa bol busdiig tegej l harna.

Avatar

МОНГОЛД ХАТУУ ГАР ХЭРЭГТЭЙ 2019-09-12 192.82.66.136

авторитори дэглэм, ШХАБ нь манайх шиг хөлөө, гараа, суудлаа, учраа олдоггүй хүмүүст хамаагүй дээр. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шиг хүмүүсийнх нь (ард түмнийх нь) санаа бодол жигдрээгүй итгэл үнэмшилээ олоогүй байгаа дээр нь шинээр дэглэмээ тогтоогоод яваад үзэхэд юу нь болохгүй гэж МОНГОЛД ХАТУУ ГАР Л ХЭРЭГТЭЙ (ЧИНГИС ӨВӨӨ ШИГ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ Л ДЭЭ) гэхдээ орчиноо, цаг үеэ мэдэрсэн тийм л хүн хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-12 120.16.89.148

Хол очиж гуцаач

Avatar

Зочин 2019-09-12 202.179.27.60

Одоо дундад зуун биш 21-р зуун. Бас Монгол их өөрчлөгдсөн. Бид бүгд хуулийн доор амьдардаг. Хэн нэгний доор биш.

Avatar

Зочин 2019-09-12 112.72.12.7

76 хуулийн дор амьдарч байгаа юм уу?

Avatar

Алтан 2019-09-12 78.221.13.221

Зөв шүү. Манай улс Ардчилал нэрээр хамаг байдгаа нээлттэй болгосон. Энэ нь эрх барьж байгаа МАН, Ардчилсан намын луйварчдын гараар ороод алга болж байна. Социалист нийгмийн хатуу дэглэм, Ардчилсан нийгмтйн нээлттэй засаглал л бидэнд хэрэгтэй. Ардчилалыг ардчилагчид нэртэй хэдэн нөхдүүд самраад дуус ч байна даа. Дээр нь хашир ах нар тоночисон.

Avatar

Зочин 2019-09-12 103.9.89.18

Бид 76 дээрэмчдээс залхаж байна. Болдог бол бүгдийг цаазаар авмаар байна.

Avatar

малууд 2019-09-12 64.119.24.185

сонгочоод л маргааш нь цаазлах юм болдог малууд.

Avatar

Зочин 2019-09-12 223.62.222.249

ГАНЦ ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦЭНЭ ГЭНЭЭ.ЁСТОЙ ЯГ Ш ДЭЭ.НЭГ ХҮНИЙ ЗАСАГЛАЛТАЙ ХӨГЖИНГҮЙ УЛС ГЭВЭЛ АМЕРИК,СОЛОНГОС Л БАЙНА. ГЭХДЭЭ ОДООГИЙН ТӨВШИНД ХҮРЭХИЙН ТУЛД ТУЛД АМЕРИК 200 ЖИЛ, СОЛОНГОС 30, 40 БОЛЖ БАЙЖ ТЭНД ШУДАРГА ЁС ТОГТСОН.ХАРИН МАНАЙД ЯАХ БОЛ?ТА НАР ИНГЭЖ САИТЫН СЭТГЭГДЭЛ, ФБ ЭЭР ДУРААРАА ДОНГОСОЖ ЧАДАХАА БОЛИНО.КАЗ, ОРОС, ХЯТАД ШИГ. ШУУД ХОРЬЖ ЦАГДАНА. ЕВРОП, АВСТРАЛИ, ЯПОН БҮГД Л ПАРЛАМЕНТИЙН ТОГТОЛЦООТОЙ. МАНАЙД Ч ГЭСЭН ХӨГЖИЖ ЯВАА ГЭЖ БОДОЖ БАЙНА БӨХИЙН ТОГТОЛЦООТОЙ БИШ ШҮҮ БУРХАН МИНЬ

Avatar

Зочин 2019-09-12 202.179.27.60

Хятадын эдийн засаг том ч нэг хүнд ноогдох бүтээгдэхүүнээрээ хол хоцорч яваа. Үүнийг хүмүүс ярихгүйгээр шууд дэлхийн хоёр дахь эдийн засаг гээд л ярьдаг.

Avatar

Зочин 2019-09-12 43.228.131.45

Ерөнхийлөгчийн засаглал чухал хэрэгтэй. Монгол улсад батлагдсан зүйл шүү дээ?? Цэдэнбал дарга яаж сайхан удирдаж байв. Айл гэр олон толгойтой байж хэрэггүй??

Avatar

gyandan 2019-09-12 202.179.26.238

ХОХЧИНЭЭ,,,,76-Н ГАХАЙГАА ТЭЖЭЭГЭЭД ӨӨРСДӨӨ ТУРЖ ҮХЭЭРЭЙ

Avatar

Зочин 2019-09-12 203.91.115.43

Чи гахай сонгоогүй юм уу, гахай ашигтай амьтан шүү. Чи тэжээж чадвал үзээрэй, маш хурдан өснө, чи мөнгөтэй болно.

Avatar

Зочин 2019-09-12 202.131.242.254

Сайтууд дээр ямар мэдээ гаргах нь вэ гээд шүүж байдаг байнгын 20-оод троол байнаа. Ерөнхийлөгчийн санал, үйл ажиллагааг шүүмжилсэн нэг ч мэдээг алгасахгүй, комментоор дайрч давшилж, х****л зүхэл болж байх юм. Мэдээ гарсны дараа 1-2 цаг бөмбөгдөж байгаад больчино. Ажлын бус цагаар бол бүр таг. Дээрх нийтлэл гараад эхний 1 минутаас л дайрч эхэллээ. Улс төрчид санхүүжүүлж, пи-ар менежер нэртэй, фээсбүүхийн акаунт ажиллуулдаг, комент бичдэг зүйлийг хориглох хэрэгтэй байна.

Avatar

Амар 2019-09-12 78.221.13.221

News.mn чинь Ардчилсан намын Ерөнхийлөгчийн нөгөө фракцын сайт биздээ.

Avatar

Зочин 2019-09-12 202.179.26.146

Эхлээд нэг Ерөнхийлөгч, дараа нэг Хаан, дараа өв залгамжилсан хаан болно доо

Avatar

Zochin 2019-09-12 202.21.108.209

Nas ni hurehgui !!!

Avatar

Зочин 2019-09-12 66.181.190.191

Parlamentiin zasaglal iluu. Haantai bolj darluulahiig hen ch husejgyi

Avatar

Самар 2019-09-12 78.221.13.221

76- д луйвардуулснаас 76 аараа хянуулаад явж бай. Парламентын засаглал бол 76 луйварчны хувийн компани болсон гэдгийг одоо болтол мэдээгүй юм уу.

Avatar

Зочин 2019-09-12 103.11.195.34

яаж ингэж хуцдаг байнаа

Avatar

Зочин 2019-09-12 202.9.43.83

Сэтгүүлч хүн байж яах уу гэж бичихээ больчих. Яах вэ гэх ёстой юм. Та нар л ингэж буруу бичихээр бусад нь яах вэ?

Avatar

Зочин 2019-09-12 202.21.100.210

ккк яахуу гэнэ үү ,сэтгүүлч хүн биш байх

Avatar

иргзн 2019-09-12 202.179.27.65

уг нь 76н Хулгайчтай тэмцэлдэж байснаас яаж ч бодсон Ганц Хулгайчтай Тэмцсэн нь арай дөнгүүр байлгүй дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж