34 насандаа 233 мянган долларын оюутны зээлээ төлж дуусгасан бүсгүйн үнэт зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

34 насандаа 233 мянган долларын оюутны зээлээ төлж дуусгасан бүсгүйн үнэт зөвлөгөө

34 насандаа 233 мянган долларын оюутны зээлээ төлж дуусгасан бүсгүйн үнэт зөвлөгөө

Кейтлин Бостон хэмээх бүсгүй 34 насандаа оюутны зээл болох 233 мянган ам.долларын өрийг төлж барагдуулж дууссан талаар “Форбес” мэдээлж байна.

АНУ-ын Брүүклин хотноо оршин суудаг 34 настай Бостон технологийн үйлдвэрт ажилладаг нэгэн. Холбооны болон хувийн оюутны зээлийн тусламжтайгаар тэрээр Мэрилэндийн их сургуулийг дүүргэж, Кэмбриджийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгсчээ. Энэ бүхний дүнд улсаас болон хувийн байгууллагаас авсан сургалтын өр зээлээ хэрхэн төлж барагдуулсан талаараа Бостон ярьж байна.

“Миний оюутны зээл ёстой л ёроолгүй ангал шиг их төлж барагдахааргүй юм шиг санагддаг байсан. Тиймээс надад байсан ганц сонголт бол хэрэгцээтэй мөнгөө өөртөө авч үлдээд сар бүр хамгийн багаар ч болтугай өр зээлээ төлж барагдуулах стратеги байсан юм. Оюутны зээл авахдаа гаргасан миний эхний алдаа бол ямар ч төлөвлөгөөгүйгээр их хэмжээний өр тавьсан явдал” гэжээ. Хэрхэн энэ өр зээлээ төлж барагдуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлсэн талаарх сэтгүүлчийн асуултад тэрээр “Би хагас цагаар ажиллаж, дадлагажигчийнхаа зардлыг гаргаж байлаа. Би долоо хоногт 60-75 цаг ажиллаж, хамгийн бага цалинг авч, түүнээсээ хамгийн багаар ч болтугай төлбөрөө төлж барагдуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна цагаан хоолтны группт элсэж, хамгийн хямд зардлаар хооллохоор шийдсэн. Энэ групп маань долоо хоногт ээлж ээлжээр хоолоо хийдэг, байр болон хоол хүнснийхээ зардлыг хувааж гаргадаг нь надад энэ өрийг төлж дуусгахад маш их тусалсан. Үүнээс гадна дугуй худалдан авч, метроны тасалбарт мөнгөө үрэхгүй байж, бас такси барихаас ч татгалзсан. Гэвч цагаа тулахаар бүтэн цагаар ажиллах нь хангалттай сайхан амьдрах ганц боломж юм гэдгийг олж харсан. Гэсэн ч би тал цагийн ажлаа хийсэн хэвээрээ байсан юм. Яагаад гэвэл энэ нь бүтэн өдөр амжуулахад хангалттай жижиг ажил байсан” гэжээ. Үүнээс гадна түүнийг оюутны зээл авах үеэр аав нь нас барж, өр зээл нь Бостоны нуруун дээр буужээ. Амьд ахуйдаа гэр бүлээсээ нууж байсан зээл гэнэт оюутан бүсгүйн нэр дээр шилжиж ийнхүү 233 мянган ам.долларт хүртлээ өссөн байлаа. “Анхандаа би шоконд орж юу хийхээ мэдэхгүй байсан. Гэсэн ч өр зээл гэдэг аалзны торноос гарахын тулд бүх хүчээ дайчлахаар шийдсэн. Бас өөрийнхөө амжилтыг өөр салбарт сорьж үзэхээр шийдсэн. Буцаж сургуульд сурч, зэрэг ахиулж цаг алдалгүйгээр ур чадвараа хувиргах шаардлага надад тулгарсан. Бодит байдалтай нүүр тулъя, хамгийн хялбар бөгөөд хямд зардлаар амьдарч энэ өрнөөс л гаръя гэж шийдсэн. ”

Бостон хамгийн түрүүнд байрны түрээсийн зардлаа багасгахад анхаарсан байна. Тиймээс бусад оюутан залууст хандаж тэрээр, амьжиргааны нийт зардлаа таньж, тооцоолж сурвал ямар ч хүн өр зээлийг зохицуулж, дуусгаж чадна гэж зөвлөж байна. Тэгвэл сургалтын төлбөрийн зээлийг илүү хурдан хугацаанд төлж барагдуулж болох аргын талаар Бостон “Форбес”-т ингэж зөвлөжээ. Үүнд:

1.Энгийн даруу, арвич хямгач амьдрах.

2.Таны ажиллаж байгаа газар болоод таны авч байгаа цалин сургалтын төлбөрийн болон бусад өр зээл, зардлыг хангалттай шийдэж чадна гэдэгт итгэлтэй болох, нухацтай судлах.

3.Цалин буух үе бүрт хамгийн түрүүнд таныг хүлээж буй зардлуудыг төлж чадах уу, үүний тулд одоо төлбөрөө хийж эхлэх ёстой гэдгийг мэдэж, түүнийг хэрэгжүүлэх ухамсартай байх.

Эх сурвалж: www.polit.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж