Шинжиро Коизуми: Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.09.12-нд нийтлэгдсэн

Шинжиро Коизуми: Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзах хэрэгтэй

Шинжиро Коизуми: Япон улс цөмийн эрчим хүчнээс татгалзах хэрэгтэй

Японы Байгаль орчны сайдаар томилогдсон Шинжиро Коизуми 2011 онд нүүрлэсэн Фукушимагийн гамшгийг дахин давтахгүйн төлөө улсынхаа цөмийн реакторуудыг хаахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд асан Жуничиро Коизумигийн хүү тэрбээр цөмийн эсрэг тэмцэхийг тууштай дэмжигч бөгөөд Фукушимагийн гамшгийн дараа гарсан аюулгүй байдлын шинэ дүрмийн дагуу, цөмийн эрчим хүчний хэрэглээ рүү буцаж орохыг дэмжиж буй эрх баригч Либерал ардчилсан намд асуудал үүсгэх бололтой.

Шинжиро Коизуми өнгөрсөн Лхагва гаригт сайдаар томилогдсоныхоо дараа хэвлэлийн бага хурал дээр “Бид цөмийн реакторуудыг хэрхэн "устгах" талаар судлахыг хүсч байна” хэмээн хэлжээ.

Японы цөмийн зохицуулалтын асуудлыг Коизумигийн яам хариуцдаг байна. 2011 онд тус улсын “Фукушима Дайичи” атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус станцын реакторын цөм хайлж дэлбэрэн, агаар мандалд их хэмжээний цацраг идэвхт бодис тархсан бөгөөд 160 мянган хүн орон гэрээсээ дайжиж, олон хүн эргэж ирээгүй билээ.

Японд өдгөө Фукушимагийн гамшгаас хойш гаргасан аюулгүй байдлын шинэ стандартын дагуу тус улсын эрчим хүчний 30 хувийг бүрдүүлж буй цөмийн реакторуудын тусгай зөвшөөрлийг дахин олгох үйл явц үргэлжилж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Японд цөмийн зургаан реактор ажиллаж буй юм байна. Шинжиро Коизумигийн аав, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсноос хойш цөмийн эрчим хүчний хэрэглээг хатуу шүүмжлэгч болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж