Ж.Амарсанаа: Транс тосны зах зээл буурай орнууд руу чиглэж байна | News.MN

Ж.Амарсанаа: Транс тосны зах зээл буурай орнууд руу чиглэж байна

Ж.Амарсанаа: Транс тосны зах зээл буурай орнууд руу чиглэж байна

Ж.Амарсанаа: Транс тосны зах зээл буурай орнууд руу чиглэж байна

Транс тосны хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.9.12/ боллоо. Хэлэлцүүлгийн үеэр тус төслийн санаачлагч Ж.Амарсанаагаас транс тосны хэрэглээ, холбогдох төслийн талаар тодрууллаа.


-Судалгаагаар Монгол Улсад транс тосны хэрэглээ ямар байна вэ. Бусад оронд транс тосны хэрэглээг хэрхэн зохицуулж байна вэ?

-Транс тосны хор хөнөөл 1990-ээд оноос тодорхой болсон байдаг. АНУ транс тосны талаар маш том судалгаа хийсэн. Судалгаагаар АНУ-ын ядуусын хороололдзүрх судасны өвчлөл маш өндөр, боломжийн амьдралтай хүмүүсийн дунд бага байсан. Үүний шалтгаан нь ядуусын хороололд түргэн хоол буюу эрүүл мэндэд хөнөөлтэй, тосны агууламж өндөр хүнс их хэрэглэдэг болох нь тогтоогдсон байгаа юм. Түргэн хоолны бүтцийг судлаад үзэхэд транс тосны хэрэглээ илүү өндөр байсан. Ингээд амьтан дээр судалгаа хийгээд үзэхэд транс тос нь зүрх судасны өвчлөл үүсгэж байгаа нь тогтоогдсон юм. Үүнээс шалтгаалан 2000 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), АНУ-ын Зүрх судасны холбоо энэ талаарх нотолгоонуудыг гаргаж, транс тосны хэрэглээг хязгаарлах, цаашлаад хориглох саналыг тавьсан. Ингээд ДЭМБ транс тосны өдрийн хэрэглээний стандартыг тогтоож, 2018 оноос эхлэн АНУ транс тосны хэрэглээг бүрэн хориглож байгаа. Европын холбооны улсуудад мөн транс тосны хэрэглээг хорьж эхлээд байна. Эдгээр улсуудад транс тосны хэрэглээг хориод эхлэхээр транс тосны зах зээл хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудыг, Африк болон Азийн ядуу буурай орнууд руу чиглэж байгаа юм. Эдгээр орнууд руу транс тос асар хямд үнээр орж ирж байгаа.

-Үнэ хэт зөрүүтэй байдаг болохоор нарийн боовны үйлдвэрүүд транс тосыг түлхүү хэрэглэдэг байх. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар Монголд транс тосны хэрэглээний  98 хувийг хүнсний үйлдвэрүүд эзэлдэг юм билээ?

-Монголд нэг килограмм транс тос 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл нэг килограмм байгалийн цэвэр цөцгийн тос 17-20 мянган төгрөгийн үнэтэй байна. Транс тос болон цэвэр цөцгийн тосны хооронд үнийн асар их зөрүү байгаа болохоор хүнсний үйлдвэрүүд транс тосыг түлхүү ашиглаж байна. Мөн эдийн засгийн байдал болон эрүүл мэндийн мэдлэг сулаас болоод бүтээгдэхүүн дэх транс тосны агууламжийг харалгүй хэрэглэж байна. Судалгаанд оролцсон иргэдийн 82 хувь нь транс тос хортойг мэддэг ч, хоёрхон хувь нь бүтээгдэхүүн худалдаж авахдаа транс тосны агууламжийг хардаг гэж хариулсан байгаа юм.

Тиймээс иргэдэд транс тосны талаар мэдээлэл өгөхөөс гадна төрийн зохицуулалт хэрэгтэй байгаа. Транс тосны хэрэглээ зах замбараагүй байж болохгүй.  Транс тосны хэрэглээг хязгаарлахгүй бол монгол хүний эрүүл мэнд хэзээ ч өөдлөхгүй.

-Гэхдээ бүтээгдэхүүний шошго дээр транс тосны агууламж гэж бичээгүй байдаг шүү дээ. Ийм байхад тухайн бүтээгдэхүүн транс тос агуулсан эсэхийг яаж мэдэх юм бэ?

-Транс тосны хамгийн гол төлөөлөгч нь маргарин. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа агууламжид нь маргарин байна уу гэдгийг харах хэрэгтэй. Маргарин орсон л бол транс тостой байх магадлал асар өндөр. Маргариныг химийн аргаар боловсруулдаг. Хүнсэнд хэрэглэж буй тос тань хайлахгүй байвал химийн аргаар боловсруулсан тос гэж ойлгоход болно.

-Хуулийн төсөлд тусгасан онцлог зүйлсийн талаар дурдахгүй юу?

-Транс тосны үйлдвэрлэл, импорт, хэрэглээг хязгаарлаж байгаа. Эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар явуулах уу, эсвэл огцом зохион байгуулах уу, татварын нөхцөлөөр хязгаарлах уу, зэрэг олон зүйл яригдаж байна. Тухайлбал, импортыг бүрэн хоривол далд зах зээл гэж бий болох вий гэсэн болгоомжлол байна. Мөн транс тосыг орлуулах бүтээгдэхүүн гаргавал тэр нь илүү хортой байвал яах билээ зэрэг олон асуудал бий.

-Таныг гэнэт транс  тосны талаар яриад эхлэхээр хөндөж буй сэдвийн ард өөрийнх нь ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз гэж хардах хүн байж магадгүй. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Миний хувьд транс тосны хэрэглээтэй хатуу тэмцдэг. Транс тос бол Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд асар хортой гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Монголд зүрх судасны өвчлөл нэгдүгээрт бичигдэж байна. Бид аливаа өвчнийг гарсан хойно нь, үр дагавартай нь тэмцээд байгаа. Яг үнэндээ өвчин үүсэх шалтгаантай нь тэмцэхгүй байгаа юм. Төрийн алсын хараа гэдэг үүнд чиглэх ёстой болов уу. Одоогоос 20, 30, 100 жилийн дараах монгол хүний эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Гэтэл транс тос импортлогчид над руу давшилж байгаа. Надад дургүй. Утсаар дарамталж байгаа. Тэглээ гээд иргэд транс тосыг хэмжээ хязгааргүй ашиглаж болохгүй.

-Төлөвлөгөөгөөр хуулийн төсөл хэзээнээс хэрэгжих вэ?

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын Б.Пүрэвдорж гишүүн оролцож, хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллана гэдгээ илэрхийллээ. Чуулганаар энэ асуудлыг шийдвэрлэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-09-12 66.181.161.81

Олон жил ургамалын тос орос маргарин гээд 40өад жил хэрэглэсэн.одооч хэрэглээд байж бна.монголын бүх айл хэрэглэж бна.муудаад өвчин туссан юм алга.гуанз.рёсторон бүгд хэрэглэж бна.үүнээс болж хүн хордлогод байгааг мэдэхгүй юм.дэлхийн бүх улс хэрэглээд гаргаад байж бна.тйим муу юм бол герман орос зэрэг нь хэрэглэхгүй байх нь яасан юм.худлаа чалчиж явахаа болиоч.нэг хэсэгтсарангэрэлийг огцом гээд шүгэл хүлээгээд солиороод байсан.ард түмний тархийг юугаараа болимоор юм.

Avatar

EU 2019-09-12 89.144.222.21

German ni horoitoi l doo, bur palmoil ch zarq bolj bgaa, ym unsh l daa, durak aa

Avatar

transgender 2019-09-12 66.181.161.36

orosoos orj irdeg savtai maslonuud bugd l trans tos shdee

Avatar

Зочин 2019-09-12 103.57.92.30

Цус харвалтын шалтгааны нэг.

Avatar

Зочин 2019-09-12 49.0.136.6

Хуулийн хэрэгжиллт үр дүнтэй байхын тулд иргэдэд мэдлэг олгох нь чухал байна. Хамгийн наад зах нь: Транс тос, Зөөхий хоёроо хэрхэн ялгаж хүнсээ сонгох юм. Ядаж энийгээ ялгаж салгаад сурчихмаар байна. Бас энийг нь хэрэглэвэл ямар ач тустай, ямар хор уршигтай гэдэг учир шалгааныг нь ойлгочих юм бол энэ дадал болоход амархан зүйл даанч маргерина зөөхий хоёроо ч ялгаж мэдэхгүй байна. Мөн хаяг шошго дээр нь томоор Маргерина Зөөхий гэж бичдэг бмаар байна Улаанаар байсан ч яадын

Avatar

ГАЖИД ТОГООЧ 2019-09-12 122.201.28.8

соц нийгмийн үёд наад маргариныг чинь харин ч идэхээрээ 1 болсон доо. ойлгохгүй юм.

Avatar

Батхүрэл 2019-09-12 202.126.89.147

Сайхан ажил эхлүүлсэн байна. Нөгөө төрийн түшээнд нь дэмжээд ажил болгох хэрэгтэй дээ уул нь

Avatar

иргэн 2019-09-12 139.5.216.128

Мэдээж дээ муу гэдэг нь. Хүн ардынхаа эрүүл мэндмйн төлөө дуугарч байгаа нэг ч болсон хүнд баярлах хэрэгтэй шүү. Бид мэдэхгүй сайн гээд л хэрэглээд байгаа шүүдээ. Ер нь ургамалын гэж нэрлэдэг тэр тоснууд тун таагүй байдаг шүүдээ. Монгол хүмүүсийн хэрэглээгээр судалгаа гаргах шаардлагатай даа. Бүгд зовиур хэлнэ.

Avatar

зочин 2019-09-12 49.0.171.112

Ашгүй дээ. Транс тосны асуудлыг одоо л нэг цэгцлэх нь. Хортой хортой гэдэг хэрнээ сул хаяад бсын… баярлалаа

Avatar

Болдсайхан 2019-09-12 202.126.89.153

Зөв сэтгэлтэй боловсролтой залуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж