Сүхбаатар дүүргийн 13-р хороонд булгийн ус хальж, айлууд бохиртой хутгалджээ. Тодруулбал, Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн замыг нийлүүлж тавьсан цардмал зам тавихдаа булгийн эхийг хааж, урсацыг боосны улмаас маш их хэмжээний ус хуралджээ. Үүнээс үүдээд бороо орсны дараа бохирын ус хальсан байна
Энэ байдал удаан үргэлжилбэл халдварт өвчин гарах тун ойрхон байгаа аж. Энэ хавийн айлуудын хүүхдийн ам, хамар дээр яр шарх гарах нь нэмэгдэж, гэдэсний өвчлөл ихэссэн байна. Үүнийг холбогдох албаны хүмүүс анхааралдаа авч, арга хэмжээ авахыг оршин суугчид хүсч байна.
Холбоотой мэдээ