Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдаас хууль бус төлбөр хураамж авч байжээ. Тодруулбал, сургуульд эд хөрөнгө болон биеийн тамирын хувцас авна гэж хүүхэд бүрээс 35 мянган төгрөг хурааж авсан байна.
Эцэг эхийн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтаас үүнийг шалгахад “Гэрэлт наран Гэрэлт“ гэх компани хүүхдүүдэд биеийн тамирын хувцас албадан худалдаалж байжээ. Үүнийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
Зочин 2019-09-12 202.9.45.140
Ашиг сонирхлын зөрчил байна. Захирлыг нь солих хэрэгтэй.
Зочин 2019-09-12 202.21.117.194
Өнгийг нь хэлээд өгвөл эцэг эхчүүд бид сонголтоо хийгээд өөрсдийн боломжоор авч чадна даа. Гэтэл яагаад ингэж мөнгө хураалгаад авах ёстой юм бэ. Ямар нэг юмыг заавал мөнгө хурааж авах юм. Энэ бүдүүлэг байдлыг сургуулийн орчинд хорих хэрэгтэй байх даа
иргзн 2019-09-12 202.179.27.65
ганц наад Сургууль дээр чинь ч гарч байгаа юм биш бараг Сургууль болгон дээр иймэрхүү маягааср Мөнгө нэхэж Хүчээр нэг газраас Биентамирын хувцас авахуулж байгаа нь үнэн ш дээ,
Зочин 2019-09-12 112.72.12.3
гоё