Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдаас хууль бус төлбөр хураамж авч байжээ. Тодруулбал, сургуульд эд хөрөнгө болон биеийн тамирын хувцас авна гэж хүүхэд бүрээс 35 мянган төгрөг хурааж авсан байна.
Эцэг эхийн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтаас үүнийг шалгахад “Гэрэлт наран Гэрэлт“ гэх компани хүүхдүүдэд биеийн тамирын хувцас албадан худалдаалж байжээ. Үүнийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.